logo
Голомт банкны ажилчид үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна

Голомт банкны ажилчид үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна

2015/12/18

“Голомт” банк “дампуурах” тухай яриа оргүй биш гэдэг нь үйлчилгээнээс нь харагдаж байна. Нэгэнт “хаалгаа” барихаа мэдсэн тус банкны ажилчид “Хаан” шиг загнаж, үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна. Уг нь харилцагч “хаан” гэдэг ч Голомт банкинд энэ нь эсрэгээрээ үйлчилж байгаа юм. Үүнийг жирийн иргэдэд тулгарсан олон баримтаар нотлоё!

Голомт банк өөрсдийгөө “Анхдагч” гэж тодорхойлдог юм байна. Үүнийгээ ч тэд харуулж иргэдээ дарамтлаж, доромжилдог шинэ “Үйлчилгээг” эхлүүллээ. Шинэ үйлчилгээгээ тэд ингэж эхлэж байна…

Баримт-1:

Голомт банкны “Цэцээ гүн” салбар… Үйлчлүүлэгчээ дарамтладаг, доромжилдог шинэ”үйлчилгээг”эдийн засагч н.Ганзул маш сайн хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр харилцааны соёлгүйн дээр үйлчлүүлэгч, харилцагчаа “зодохоос” наагуур аашласан байна. Эдийн засагч н.Ганзул нь төрөөд удаагүй нялх биетэй харилцагч руу ажлын цаг дууссан шөнө дөлөөр залгаж, жирэмсний дикретээ авчихсан бол зээлээ хаа гэж загнаж, эрхийг зөрчжээ. Үүнийг иргэн Ш баримтжуулан манай редакцад хандсан юм.

– Иргэн Ш ажил хийж байхдаа цалингийн зээл авсан. Эрхийнхээ дагуу, хуулийн хүрээнд, банкны шалгуурыг хангасны эцэст цалингийн зээлийг банк олгосон.

– Иргэн Ш жирэмсний дикретээ авсан болохоос ажлаасаа гараагүй. Үйлчлүүлэгч Ш хэзээ зээлээ хаах нь түүний эрхийн асуудал.

Гэтэл Эдийн засагч гэх н.Ганзул 2015 оны 12 сарын 17-ны 18 цаг өнгөрч байхад утсаар залгаж доромжлохын хэрээр зээлээ хаа гэж дарамтласнаас болж дөнгөж төрөөд удаагүй нялх биетэй эх цочролд орж, биеийн байдал нь тавгүйтжээ. Харилцагчдыгаа дарамтлаж, доромжлодог шинэ үйлчилгээг аргагүй анхдагч гэх тодотголтой голомт банк нэвтрүүлж эхэлсэн нь энэ юм.

Хүний эрхийг зөрчин “Хаан” шиг загнах эрх Голомт банкны ажилчдад байхгүй.

Баримт-2:

2014 онд Голомт банкыгGlobal Banking & Finance Review awards-аас “Монгол улсын шилдэг иргэдийн банк”-аар өргөмжлөсөн байх юм. Ямар шалгуураар энэ өргөмжлөлийг Голомт банк хүртсэн нь “ГАЙХМААР”…

Жирийн нэг хувийн байгууллагад ажилладаг энгийн нэг татвар төлөгч 2012 онд Голомт банкинд хадгаламж нээсэн байна. Сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэн хоёр жилийн дараа буюу 2014 оны 11 сард хадгаламжаа авахаар тус банкинд хандсан боловч хадгаламжийн мөнгийг нь олгох гэж долоо хоног чирэгдэл учруулав.

Мөн л Голомт банкны Цэцээ гүн салбар… Үйлчлүүлэгч Ш хадгаламжаа хаалгахаар очиход сүлжээ тасарсан гээд хадгаламжийг нь олгосонгүй. Ингээд нэг өдөр өнгөрлөө. Ямар ч салбараас хадгаламжаа авч болно гэсний дагуу 3-4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний салбарт нэг цаг гаруй очерлосны дараа теллер нь “Энэ хадгаламжийн үйлчилгээ одоо байхгүй, хаагдсан, анх нээлгэсэн салбараасаа ав” гэж буцааснаар дахин нэг өдөр чирэгдэл учруулав. Ингэж өнгөрсөөр амралтын өдөр таарч долоо хоног өнгөрсөн байна.

Хоёр жил хуримтлуулсан хадгаламжаа долоо хоног хөөцөлдөж авсан жишээ Иргэн Ш-д тохиолдсон юм.

Голомт банк “Монгол улсын шилдэг иргэдийн банк” өргөмжлөлийг хүртсэн “нууц” үүгээр нотлогдож байна. Үйлчлүүлэгч, харилцагчдадаа чирэгдэл учруулдаг, хаагдсан үйлчилгээгээ мэдэгддэггүйгээрээ тэд “шилдэг” болжээ.

Эцэст нь энэ бол зөвхөн иргэн Ш-д тохиолдсон явдалыг баримттайгаар энд өгүүлэв. Голомт банкны ажилчид болоод үйлчилгээний талаарх олон баримт бий. Эдгээрийг цувралаар бид хүргэх болно.

 Эх сурвалж: Төр.мн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш