Төрийн үйлчилгээг иргэдэд чиргэдэлгүй, шуурхай хүргэх үүднээс нийслэлийн гурван байршилд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар болсон. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд 2800 метр квадрат талбайд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллах албан хаагчдаа бэлтгэх ажлыг зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд тус төвд ажиллах албан хаагчаа бэлтгэж байгаа юм. Харин нийслэлийн харьяа таван байгууллага тус төвд албан хаагчаа ажиллуулах боломжгүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга "Төрийн үйлчилгээний нэгдсэн" төвд албан хаагчаа ажиллуулаагүй байгууллагуудын удирдлагыг ажлаас чөлөөлөхийг анхааруулав.