logo
Архи, тамхийг жигших уриалга гаргав

Архи, тамхийг жигших уриалга гаргав

2011/10/13
Монголын үндэсний олимпийн хорооноос улирал тутам зохион байгуулдаг спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ нарын уулзалт, семинар "Олимпик хаус"-д зохион байгууллаа.
     Уг уулзалтад Монголын бүжгийн спортын холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг "Спорт бүх нийтийн төлөө" олон улсад хуралд оролцсон тэмдэглэл, МҮОХ-ноос "Спортын менежментийн судалгааны баг", "Олимпийн болон олимпийн бус төрлийн спортын холбоодыг дэмжих төсөл" зэргийг танилцуулсан юм. Мөн МҮОХ-ноос өнгөрсөн улиралд хийсэн ажлын товч тайлан, "Лондон-2012" зуны олимпийн наадам, "Инсбрук-2012" хүүхдийн өвлийн олимпийн анхдугаар наадам, "Тяньжин-2013" оны Зүүн Азийн наадам, "Хай Ян-2012" Азийн элсний спортын наадмын талаар ЕНБД нарт дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
     Хурлын үеэр Монголын бүжгийн спортын холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг, МЧБХ-ны ЕНБД Г.Бат-Эрдэнэ нийт тамирчид, спортын зүтгэлтнүүдийг архи, тамхины эсрэг тэмцэхэд уриалж, тэднийг ийм төрлийн аливаа бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглуулахгүй байх тал дээр хамтран зүтгэхээ илэрхийлсэн нь тус уулзалтын нэг онцлог үйл явдал болсон юм.
Д.Өлзий
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш