logo
Өнөөдрийн зурхай /2015.12.24/

Өнөөдрийн зурхай /2015.12.24/

2015/12/24

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 14. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.

Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр тушаал дэвших талаар бодоход хамгийн муу өдөр. Танд шийдэгдээгүй асуудлууд, шийдвэрлэхийн тулд их хэмжээний цаг хугацаа шаардах хойш тавьсан ажил хэргүүд, мөнгө санхүүгийн зарлага зардал тулгарч мэднэ. Эр эмийн харилцаанд хэрүүл маргаан үүсэх ба энэ нь цаашлаад хосуудын харилцааны тогтвортой байдалд нөлөөлнө. Өнөөдөр ямар ч хэрүүл маргаанд бүү хутгалд, хоёрдугаар зэргийн жижиг сажиг асуудлуудад сатаарахгүй бай. Яг одоо гаргах алдаа дутагдлыг хожим хойно засаж залруулахад маш хэцүү байх болно.


Үхэр (4/20-5/20)

Өөрийн үг яриа, бодол санаа, үйл хөдлөлөө анхаар. Таны эргэн тойрон дахь хүмүүс атаархал, муу санаа үүсгэж мэдэх юм. Таны эзэрхэг, зорилгодоо хүрэх хатуу тэмүүлэл нь дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлнэ. Идэвхитэй үйл ажил явуулах, аялах, хамтын хүч шаардах ажилд таагүй өдөр. Эрүүл мэндийн байдал ямар нэгэн хэмжээгээр муудаж байна. Гадны улсуудтай мөн захиргаа удирдлагатайгаа том хүндрэл үүсч болно.


Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Маш их хүч гаргасан ажил тань хүссэн үр дүнд хүргэхгүй. Харилцаа холбоогоо тэлж шинэ танилд анхаарлаа хандуул. Ямар нэг зүйлийг санаандгүй байдлаар дутуу хүтүү хийж орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Гэр бүлийн уур амьсгал таагүй эсвэл хамтрагчтайгаа зөрчилдөнө.


 Мэлхий  (6/22-7/22)   

Томоохон эд зүйл худалдан авах, баяр, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулахад таатай. Таны гэрт сонирхолтой хүмүүс цуглах бололтой. Өнөөдөр бүх зүйл таны санаснаар, бодсоноор байж, танд захирагдах тул өөрийгөө бүхний эзэн мэтээр санахад хүргэнэ. Хэрвээ таны төлөвлөгөө үнэмшилтэй, ирээдүйтэй санагдвал та үйл ажиллагаандаа найвартай түншүүдээ татан оролцуулж болно. Энэ харилцаа холбоо үр ашигтай байх болно.


Арслан (7/23-8/22)   

Таны оюун санааны болон материаллаг сонирхол өндөр байна. Өөрийн өмнө томоохон зорилтууд тавина. Жишээ нь, бичсэн номоо хэвлүүлэх эсвэл зуслангийн байшинтай болох гэх мэт. Юу хүсэж байгаа зорилгоо тодорхойл. Тэгвэл та чин сэтгэлээсээ тууштай шаргуу ажиллах болно. Өнөөдөр өөртөө итгэлтэй загаснуудад л амжилт ирэх болно. Энэ ордныхны уужуу ухаан, даруу байдал нь тэдний нэр хүндийг өсгөх, материаллаг байдлыг сайжруулах болон ойр дотнынхны харьцааг бэхжүүлнэ.


Охин (8/23-9/22)   

Таагүй өдөр. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсийн хувьд онцгүй өдөр болж өнгөрөх төлөвтэй. Тэд өнөөдөр мөнгө санхүүгийн асуудалтай тулгарч магадгүй. Эрсдэлтэй, хориотой арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Яагаад гэвэл энэ бүхэн хожим таны замд ноцтой саад тотгор учруулж болзошгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл түгшээсэн мэдээлэлтэй мөн үл ойлголцолтой холбоотой өдөр. Мэргэжлийн цар хүрээнд анхааралтай байхыг танд сануулж байна. Хуучин зүйлтэйгээ зууралд, шинэ төлөвлөгөө рүү бүү ор. Од гараг шинэ зүйл руу орох нь хэврэг, бодит бус байх бөгөөд хэт их ачаалалтай байснаар таны эрүүл мэндэд нөлөөлөх болно. Магадгүй алдаа дутагдал гаргах, санаа муутай хүнээс болоод тооцоон дээр алдах эсвэл худал мэдээлэлд хэт итгэх болно. Зүүдээ тайлахдаа эсрэгээр нь тайл.


Хилэнц (10/23-11/21)   

Найз нартайгаа уулзаж магадгүй. Тэдний үзэл санаа ба амьдралын хэлбэр нь таныхаас эрс ялгарах боловч тэдний ажилд оролцохгүй байхыг хичээ. Бүх зүйл өөрийн тойрогтоо буцаж ирнэ. Гэртээ зориулж томоохон худалдан авалт хийх боломжтой эсвэл гэнэт засвар хийх гэж шийдэж болно. Бүх зүйлийг зоригтой шийдэхээс гадна өөрийнхөө гараас санаачлагыг бүү алд. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхэд хэцүү байх боловч ямарч ажлаас айж бүү зугт. Өөртөө итгэлтэй байхын ачаар та төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлж чадна.


Нум (11/22-12/21)   

Зарим нэг ажил хэргийн чанартай горьдлого тээсэн саналуудаас болж сандрал тэвдэлт байх хэдий ч бүтээж туурвих, ажиллаж хөдөлмөрлөх хүч нөөц нэмэгдэх шинжтэй байгаа ба амжилт дагалдах өдөр. Мэргэн ухаан, хэрсүү чанар тань амьдралын бүхий л салбарт байх асуудлуудыг шийдэхэд тусална. Өдөр тутмын, энгийн зүйлд анхаарлаа хандуулах гэж хичээсний шаардлагагүй.


Матар (12/22-1/19)   

Магадгүй, ойр дотны хүмүүстэй хийсэн уулзалтын дараа та, агуу их өөдрөг үзлээр цэнэглэгдэх бололтой. Хамтран ажиллах талаарх ажил хэргийн санал санаачлагууд олон талаас урсан орж ирэх нь дамжиггүй. Энэ бүх дэвшүүлсэн саналыг эрс шийдэмгийгээр хүлээн авах хэрэгтэй ба ололт амжилтанд хүрэх боломж бололцоог алдахгүй байхыг од гарагс анхааруулж байна. Таны эрч хүчтэй байдал өөдрөг үзэл таныг эсрэг хүйсний хүмүүсийн дунд нэр хүндтэй болгож чадна.


Хумх (1/20-2/18)   

Мэргэжлийн ажлын хүрээнд идэвхтэй үйлдэл хийхгүй байхыг одод анхааруулж байна. Энэ өдөр сансарын энерги өөрчлөгдөхтэй холбоотой учир хүнд өнгөрч магадгүй. Өөрийн шунал сэтгэлийн үүднээс явах нь онцгүй үр дагаварт хүргэж болно. Эерэг бодол санаандаа төвлөрч өөрийгөө хэт тоох ба хувиа хичээх хэрэгтэй. Магадгүй таны тусламжийг хамт ажиллагсад, найз нөхөд эсвэл төрөл садан чинь хүснэ. Үүнд бүү татгалзаарай. Өнгөрсөн өдрүүдийн дуусаагүй ажлууд ба шийдээгүй асуудлуудыг өнөөдөр бас орхих хэрэгтэй. Ихээхэн тэвчээр гаргах ба өөрийгөө хянах байдлыг гаргахыг хичээ. Өнөөдөр эргэн тойрон дахь ертөнц нь өөрийн чинь мөн чанарын илэрхийлэл гэдгийг харуулна.


Загас (2/19-3/20)

Таныг сорих өдрүүд дуусаагүй гэдгийг одод урьдчилан анхааруулж байна. Алдаатай тооцоо хийх, осол эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул аливаа ажлыг хийхдээ болон ойр дотны хүмүүстэйгээ анхааралтай байхыг зөвлөж байна. Энэ алдааны буруутан нь зөвхөн та л шүү. Залууст энэ өдрийг хөгжилтэй өнгөрөөхийг сануулж байна. Харин сексийн харьцаа болон нөхөрсөг харилцаанд таатай өдөр.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш