09.00 цагт: НИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, Нийслэлийн 2015 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
09.00 цагт: Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг төлөвлөгөөний дагуу дадлага, сургуулилт хийж байхдаа осолдсон асуудлаар ЗХЖШ-аас Офицерийн ордонд хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99160187, 99121715
09.30 цагт: Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. Уг хурлаар нийт 85 асуудал хэлэлцэж батална. Утас: 99650498
10.40 цагт: “МИК холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржид болно. Хөрөнгийн зах зээл дээрээс Монголд хамгийн том буюу 37 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж буй энэхүү анхдагч зах зээлийн арилжааны нээлтэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, “МИК холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаатар, Гүйцэтгэх захирал Д.Гантөгс, “ТиДиБи капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцно.
11.00 цагт: "Монгол ньюс" Мэдээллийн төвд Мастерс лигийн тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Энэ тэмцээнд нэгэн цаг үеийн Монголын шилдэг тоглогчид болох МУГТ Ц.Шаравцамж ОУХМ Т.Түвшинбаяр ОУХМ Ж.Майбаяр ОУХМ М.Отгонбаяр ОУХМ Ц.Баярхүү ОУХМ П.Батзаяа нарын олон шилдгүүд оролцох юм.
11.00 цагт: Долоо хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж буй НӨАТ-ын урамшууллын системийн цахим сайт болох ebarimt.mn-ыг албан ёсоор нээгдэж буйтай холбогдуулан Сангийн яамны Түшээ танхимд Хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Ирвэс хамгаалах сангийн ажилтан, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг нэхэн дурсаж, ар гэрийнхэн болон хамт олонд нь хүндэтгэл үзүүлэнэ. Утас: 88008075, 99106727
11.00 цагт: Монгол Улсын 2015 оны мал тооллогын урьдчилсан дүн Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын дүнг танилцуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 261502
11.00 цагт: "Бид хамтдаа чадна" ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлагын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: "Сайдын цаг" уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулна.
19.00 цагт: Улсын Филармонийн шинэ жилийн хөгжмийн "Snow melody" нэгдсэн тоглолт СТӨ-ний тайзнаа ганцхан удаа болно.