logo
Өнөөдрийн зурхай /2015.12.25/

Өнөөдрийн зурхай /2015.12.25/

2015/12/25

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 15. Сугар гараг. Хэрцгий охин одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ажил хэргийн хамтран зүтгэгч, дарга удирдлагатай харьцах, төрийн байгууллага, олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Өнөөдөр та өөрийн асуудлуудыг шийдэхэд, албан тушаалын шатаар өгсөхөд амжилттай байна. Мөнгө санхүүгийн байдалд зарим нэг дэвшил гарах, хүлээж авахад хүргэх сэтгэл татагдсан саналыг авах магадлал өндөр байна.


Үхэр (4/20-5/20)

Одод урьдын адил таны эрүүл мэндэд аюул учрахыг анхааруулж байна. Адал явдлыг бүү хай. Биеийн ачааллаас зайлсхий. Эрсдэлтэй үйл ажиллагааг явуулахаас зайлсхий. Хамтарч ухаан сийлбэл илүү амжилтанд хүрнэ. Бүтээлч оролдлого тань өнөөдөр үр дүнтэй байхаас гадна, ихийг хийе гэсэн сэтгэлийг тань хамт олон чинь маш таатай хүлээн авна. Таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй бололтой. Архаг өвчин хүндрэхээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.


Хамтатгах (5/21-6/21)

Аюултай өдөр. Таны амьдралын эрч хүч хамгийн доод төвшинд байна. Ямар нэгэн зүйлийг гаднаас нь үнэлэх дүгнэх гэсний хэрэггүй. Тэгж чадвал хэн нэгний арга заль мэхэнд автахгүй байж чадна. Таныг нөхөн төлбөрийн асуудал маш их шаналгаж мэдэхээр байна. Хууралт, найз нөхдийн хүрээнд хий юм сонсох, бодлогогүй үйлдэл хийх, хэн нэгэнд гомдох өдөр. Хувийн амьдралд урам хугарах асуудал гарч ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Худал хуурмаг үйл явдалтай өдөр. Хий хоосон төөрөлдөх аюул нүүрлэж байна. Гаднаас нь хархад бүх зүйл боломжтой тэр ч байтугай амжилттай мэт санагдана. Гэвч яг дотор нь ороод үзвэл санаснаас огт өөр байх болно. Эдгээр нь хуурамч юм. Саяхны таагүй үйл явдлууд таны сэтгэл санаанд нөлөөлж байна. Эмэгтэй энэ ордныхонд хялбар биш байх хэдий ч хамтрагчаа солих бололтой. Хүнд ачааг даван туулснаар сэтгэл санаа, бодлоо тогтвортой байдалд оруулж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэнэ. Ганцаар дуртай ажлаа хийх нь өлзийтэй.


Арслан (7/23-8/22)   

Архаг өвчнүүд сэдэрнэ. Өвчин таныг одоо хүртэл тийм ч их зовоогоогүй. Мөн та баашилдаггүй бол та халдварт өвчин тархсан үед ч дажгүй өнгөрөөж чадах юм байна. Хэт ядарч дархлаагаа сулруулахгүйн тулд цаг хугацаа, хүч чадлаа зөв хуваарил. Эрэлт шаардлагад тэвчээртэй, даруу хандаарай. Бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тулгах хэрэггүй.


Охин (8/23-9/22)   

Эсрэг тэсрэг өдөр. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэт санагдана. Гэнэт ирсэн мэдээнээс болоод та өөрийн алхам үйлдлээ хөндлөнгийн хүний нүдээр харахыг оролдож магадгүй. Мөн та мэргэжлийн ажлын чиг хандлагаа өөрчилж ч болзошгүй. эмэгэтэйчүүд сонирхолтой учрал тохиож зугаатай байх бололтой. Эрэгтэйчүүд ганцаар үдшийг өнгөрөөх бололтой.


Жинлүүр (9/23-10/22)   

Энерги хуримтлагдсан хэт их өндөр сэтгэгдэл аюултай байна. Энэ өдрийг гэртээ өнгөрөө. Гэр бүлдээ анхаарлаа хандуул. Таны өр нимгэн байдал даруу төлөв зан ааш итгэлцлийн холбоог үүсгэж дулаан уур амьсгалтай байна. Үнэ цэнэтэй амралтын талаар бүү мартаарай. Энэ нь танд ашиг тустай байна. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүлийн баяр хий. Энэ нь таны хүүхдүүдэд илүү их хэрэгтэй байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хуучин найзтайгаа эсвэл урьдын хайрттайгаа уулзаж магадгүй. Гэвч та гэр бүлтэй эсвэл ханьтай бол өөрийн дурсамжит сэтгэл санаагаа тэд нар луу чиглүүлэхийг хичээ. Үүгээрээ та ирээдүйд гарч болох онцгүй эүйлээс өөрийгөө болон бусдыг холдуулж чадна. Эрүүл мэндээ бүү март. Оройг идэвхтэй амрахад ба ажлын сайхан түвшингээ хадгалахад зориул.


Нум (11/22-12/21)   

Таагүй өдөр. Өнөөдөр сэтгэл санаа огцом өөрчлөгдөж мэднэ. Хайр найргүй хандах хандлага, хүрээлэн байгаа хүмүүс таныг сонсохыг хүсэхгүй байгаа зэрэг нь хорон санааг тээх, дотоод сэтгэлдээ ачаалал үүсгэх болон бусадтай харилцах харилцаанд хүйтэн хөндий байдлыг авчирах болно. Сүм хийдэд очиж мөргөл үйлдэх, аль эсвэл гүн ухааны чиглэлийн ном зохиол унших нь энэ бүхнээс хөнгөрөхөд ач тустай.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр гэнэтийн таатай явдал тохиолдох магадлалтай ба түүний төлөө төлөөс төлөх магадлалтай байна. Энэ нь магадгүй ойр дотны найзтай хийх уулзалт байж мэднэ. Өөрийнхөө эрүүл мэндийн талаар анхааарал тавихаа мартуузай. Хэрвээ найз нөхөд болон төрөл төрөгсөд тань танайд зочлохыг хүсвэл эргэлзэлгүй зөвшөөрөх хэрэгтэй. Тэдэнтэй харьцах харьцаа танд ашигтай тааламжтай байна.


Хумх (1/20-2/18)   

Мэргэжлийн хүрээнд өөрийн авьяасаа гаргаж, уран бүтээлийн нөөцөө илрүүлэхэд тааламжтай өдөр. Сэтгэл санааны шинэчлэлтэй, үнэ цэнэтэй зүйлээ ухамсарлах эсвэл эргэлцээг давахтай холбоотой ачаалалтай өдөр. Урт хугацааны туршилт, хойш тавьсан ажлаа дуусгахыг одод зөвлөж байна. Таны цаг ба анхаарлыг ихээхэн шаардах шинэ саналууд ирнэ. Сонирхолтой ажил эсвэл дуртай зүйл нь сэтгэл ханамжийг авчирна.


Загас (2/19-3/20)

Энэ долоо хоногийн төгсгөлд таны эрч хүч мэдэгдэхүйц сайжрина. Урьд төлөвлөж байсан зүйлээ хийж чадна. Харин тулгамдсан асуудлыг шүүрч аваад өмнөө овоолоод байх хэрэггүй. Аливаа эрсдэлтэй үйл ажиллагаа болон хэт ачаалал, янаг амрагийн асуудлыг хойш нь тавь. Архаг хууч өвчин сэдэрч болзошгүй тул аливаа өвчлөлд хянамгай хандах хэрэгтэйг сануулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш