logo
Өнөөдрийн зурхай /2015.12.28/

Өнөөдрийн зурхай /2015.12.28/

2015/12/28

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 18. Сумъяа гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй шар бар өдөр.

Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гэнэтийн эргэлтийн өдөр. Иймээс та өнөөдөр аль болох тайван байж, хэрүүл маргаанаас зайлсхийхийг оролд. Эс тэгвэл зарчмын сөргөлдөөнд хүргэж болзошгүй. Хов жив, гүтгэлгээс сэрэмжил. Ажлын дараа гэр бүлдээ яарсан нь дээр. Үдэш орой болсон хойно ганцаар гадуур салхилах хэрэггүйг од эрхэс сануулж байна.


Үхэр (4/20-5/20)

Гараг эрхэс танд чинээлэг сайхан амьдрап бэлэглэх таатай байрлалд байна. Энэ мөчийг шинэ ажил амжилттай эхлүүлэх, өмнөх төслийг хэрэгжүүлэх гэх мэт танд санхүүгийн шинэ боломж олгох бүхий л зүйлд ашиглах хэрэгтэй. Тодорхой зорилготой үйл ажиллагаа заавал эерэг өөрчлөлтөнд хүргэнэ. Өнөөдөр та эрсдэлтэй байх худалдааны ажилд амжилт олно. Харин хувийн амьдралд чинь хууран мэхлэлт, араар тавих явдал тохиолдож болзошгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Хүч шаардсан өдөр. Санхүүгийн зарим нэг амжилтанд хүрэхийн тулд их цаг хугацаа хөрөнгө зарах болно. Цаг үеэ олсон хариуцлагатай байдал чинь үүсч буй асуудал, сөрөг нөхцөл байдлаас таныг ангижрахад туслах магадлалтай. Эсрэг тохиолдолд та сэтгэлээр унах, бие тавгүйрхэх, уур хүрэхийг илүүтэй мэдрэх болно. Энэ бүгд таны гэрлэн бүрхүүл аураг сулруулна гэдгийг одод анхааруулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хувийн амьдралдаа бүтэлгүйтэхээс зайлсхийхийг анхааруулж байна. Сексийн асуудалд хэт анхаарал хандуулах хэрэггүй. Танаар дутагдаж байгаа хүмүүсийн талаар бүү март. Хаясан гээсэн эд зүйлсээ хайх, мартагдсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Олонх энэ ордныхны гэр бүлийн харьцаанд шинэ уур амьсгал бүрдэнэ. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун. Үүсэн гарсан асуудлыг шийдвэрлэхэд таны амьдралын эрч хүч, хувь хүний чадал энерги хүрэлцээгүй болохыг мэдэрнэ. Идэвхтэй амралт, усан эмчилгээ алжаалаа тайлахад туслна.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр танд мөнгө хуримтлуулах боломж олдоно. Орлого орж ирнэ. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд үдээс хойш тохиромжтой. Ажлаа дуусгалгүй бүү орхи. Хөрөнгийн тооллого хий. Ингэснээр үдээс хойш өөртөө зав гаргаж чадна. Дурын дүрд тоглох чадвартай танд хэрэгтэй хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ буулгаж чадна. Ингэснээрээ бүх асуудлыг өөр дээрээ ашигтайгаар эргүүлэх алхмуудаа хийх болно.


Охин (8/23-9/22)   

Ачаалалтай өдөр хүлээж байна. Таагүй үг хэллэг болон цухалдсан өнгө аясаас хол бай. Өөрийн төлөвлөгөөгөө найдваргүй хүнд бүү дэлгэ мөн түүнчлэн муу хүмүүсийн анхааралд бүү өрт. Санаандгүй олох орлогоноос татгалз. Хөршийнхөө харилцааг ахиад нэг харж үзээрэй. Сэтгэлээр унах аюултай байна. Хоол боловсруулах эрхтэн мөн зүрх судасны өвчинд анхаарлаа хандуул. Өнгөрч буй ондоо муу муухай бүхнээ таягдан хаяж сэтгэлийн гэгээтэй шинэ ондоо том том алхаж орохыг хичээгээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Аюултай, хүнд өдөр. Ажил албан дээр болон гэр оронд гарсан аливаа асуудлыг хүндээр тусган авч сэтгэл санаагаа зовоосны хэрэггүй гэж од гаригс зөвлөж байна. Мэдрэлийн систем энэ хүнд ачааг даалгүй хямарч, өвчин олохын үндэс суурийг тавих магадлал өндөр байна. Энэ өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд, ном зохиол унших, кино үзэх, хөгжим сонсох, хүүхдүүд, ханьтайгаа ярилцан өнгөрөөхийг зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Албан тушаал ахих зэргээр мэргэжлийн салбарт амжилт гаргана. Энэ нь мөн хувийн амьдралд ч хамаатай. Эмэгтэйчүүд шинэ шохоорхолтой учирна. Та өөрийн шинэ танилын давуу талыг хэтрүүлж, дутагдалтай талыг нь олж харахгүй байна гэж одод сэрэмжлүүллээ. Эрчүүд хайртай хүнээ хэт их шүүмжлэх хэрэггүй. Шуурга, салхи зүүдэлбэл таагүй мэдээ хүлээн авах буюу хүчтэй өрсөлдөгчтэй учирна.


Нум (11/22-12/21)   

Эрүүл мэндэд маш аюултай байх өдөр. Ажлын ачааллаас болж таны биеийн эсэргүүцэл нилээн суларсан байж болзошгүй. Сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байгаарай. Учир нь онц ноцтой гэмтэл бэртлийг ярихгүй байя гэхэд таны биен дээр гарсан зүгээр нэг шарх шалбархай эдгэхгүй маш удаанаар зовоох болно. Өдрийн хоёрдугаар хагаст гадагшаа гарах бүх ажлаа цуцалж, уулзалт болзооноос татгалзах хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Түгшүүртэй өдөр. Анхаарал шаардсан яаралтай хариуцлагатай ажил бүү барьж ав. Энэ өдөр хойшлуул. Өөрийн бодол санаа, төлөвлөгөөгөө нууц байлгахыг хичээ, муу хүмүүс үүнийг тань ашиглаж магадгүй. Таагүй мэдээ дуулах бөгөөд нөхцөл байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэ. Сэтгэл гутралд орж болзошгүй учраас дуу ихтэй компаниас хол байхыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд уран бүтээлийн онгодоо хөглөхөд таатай. Ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр ерөнхийдөө тааламжтай байна. Та мэргэжлийнхээ хүрээнд өөрийн авьяасаа гаргаж чадах нь. Өнөөдөр та ажилдаа амжилт гаргаж чадна гэж бүрэн дүүрэн тооцоолж болно. Шинэ төслийг боловсруулах ажлыг хийсний хэрэггүй. Эхэлсэн ажлаа дуусгаж, хуучин санаануудаа ба нэмэлт ажлуудаа цэгцлэх нь илүү сайн байна. Гэнэтийн ашиг орж ирэх магадлал өндөр байна. Мөрийд хожих, олз олох эсвэл бэлэг авах үүд нээлттэй байна.


Загас (2/19-3/20)

Та санаанд оромгүй зүйлстэй тулгарах ба тэдгээрийн ихэнх нь таагүй зүйлс мэт санагдана. Эдгээр асуудлын хариу үйлдүүд нь байдлыг улам хурцатгах болно. Магадгүй танд зайгаа тавих үг ч тулгарна. Өөрийн чөлөөт цагтаа ихээр анхаараарай. Таны гэр бүлийн харилцаанд ноцтой нөлөөлж болзошгүй. Та амьдралаас яг юуг хүлээж буй талаар өөрийгөө сайн ойлгож чадна. Нийгмийн хүрээнд, найз нөхдийн байр суурь чухал ач холбогдолтой тул тэднийг гомдоохгүй байх тал дээр анхаараарай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш