Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Ажлын байранд тавигдах шаардлага: |
1.1 Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт | Шаардлагатай |
Боловсрол | Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. | ||
Мэргэжил | Нийгмийн ажилтан Эрх зүйч |
||
Мэргэшил | Харгалзахгүй | ||
Туршлага | Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх. | ||
Ур чадвар | Судалгааны арга зүй эзэмшсэн байх Харилцааны өндөр ур чадвартай Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх. Багаар хамтарч ажиллах чадвартай байх. Баримт бичиг, боловсруулах, Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх. |
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00-12.00, 13.30-16.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
- Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
- Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
- Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.