Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 21. Бархасвадь гараг. Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Шүүх цаазтай холбоотой маргаантай асуудлууд, зарим нэг зөрчил өнөөдөр танд ашиггүйгээр шийдвэрлэгдэх байх. Энэ өдөр та бараг бүх хүнтэй харилцан ойлголцолд хүрэхгүй. Түүнээс гадна ойр дотны хүндээ хэтэрхий өндөр шаардлага тавьснаар хэрүүл шуугиан дэгдээж болзошгүй. Ингэснээр таны сэтгэл хямрахад хүрэх нь байна.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүч, орчин тойрныхноо ятгах чадвар, дур булаам байдал зэрэг чинь өндөр түвшинд байх болно. Харин сэтгэл татам саналд болгоомжтой хандаарай. Ойр дотнын хүн, хүүхдүүд, хамтрагчтайгаа үзэл бодол зөрөлдөн маргалдаж болзошгүй. Энэ ордны эрчүүдийн хувьд од гараг олон нийттэй харьцах, хамтаараа хичээллэх, ажлын албан тушаал ахих эсвэл ганцаараа амрахыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Амьдралын эрч хүч тань өндөр түвшинд байх болно. Ганц бие, эсвэл адал явдал хайгч энэ ордныхон эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах боловч энэ нь удахгүй хэрүүл маргаанаар төгсгөл болно. Таны зан чинь огцом үйлдэл гаргаж болзошгүй. Харин энэ өдрийн үйл явдал таныг нэг бус удаа мухардалд оруулна.
Мэлхий (6/22-7/22)
Өөрөө өөрийгөө хуурах зөрчилтэй өдөр. Бодит байдлыг хэт баяр баясгалантай хүлээн авч, цаасан малгай өмсөх нь ажил хэргийн тань үнэн дүр төрхийг далдална. Санхүүгийн хүрээнд бүтэлгүйтэл, ноцтой алдаа, буруу тооцоолол гарна. Таныг хэзээ хэзээнээс илүү анхаарал сэрэмжтэй байхыг шаардаж байна. Энэ өдөр өвчин тусвал эмчлэхэд хүнд байх болно. Шүд, буйл, ясны системдээ анхаарал тавь. Харин хайр сэтгэлийн асуудалд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байна.
Арслан (7/23-8/22)
Холын түншүүд тань бизнесийнхээ төлөвлөгөөг сонгох болжээ. Та болон таны даргын дундуур хар муур гүйж болзошгүй. Өөрийн карьерийг өсгө. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөлөө бүхий танил хүмүүсээ ашигла. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хий үүнд гэр орноо цэвэрлэх байж болно.
Охин (8/23-9/22)
Бүхий л амьдралынхаа үйлдлийг дүгнэх өдөр. Жилийн эхэнд ачаалал өндөр байсан ажил тань үр дүнгээ өгнө. Гэхдээ тайвшрах хэрэггүй. Өөрийн зорилгоо биелүүлэхэд олон хүч чармайлт гаргах хэрэгтэй. Хуучин он танд баяр баясал, ухаарал гуниг, ер нь юм болгоныг өгсөнд талархаж дахин түүнтэй уулзахгүйгээ дотроо хэлэн үдэлтийн хөнгөн гунигтай үлдэнэ. Гэхдээ энэ гуниг шинэ оны сайхан эрч хүч энергиэр солигдож амархан сарнина. Гэр бүлийнхэндээ цаг зав гаргахаа мартуузай.
Жинлүүр (9/23-10/22)
Сайхан өдрүүдийн нэг. Олон нийтийг хамарсан ажил зохиох болон амралт зугаалгаар явах, хөгжилдөн цэнгэхэд таатай байна. Найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран ажилладаг түншүүдтэйгээ харьцах харьцаа тань мөнгө санхүүгийн байдлыг бататган нэмэгдүүлж, ирээдүйн их амжилтын үндэс суурь болох бололтой. Энэ өдрийг өөрийн хувийн амьдрал, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн талаар мэдлэгээ дээшлүүлэхэд зориулвал таатай байхыг одод зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Уран бүтээлч мэргэжлийн хүмүүсд ээлтэй өдөр. Бүтэн жилийнхээ ажлын үр дүнг дүгнүүлэх сайхан үр дүн гарах болно. Тэд магадгүй олон нийтийн анхаарлын төвд байж ер бусийн амархнаар урьд боломжгүй зүйлээ авч чадна. Оюун ухаан ба зөн билиг хэцүү байдлаас гарахад чинь туслана. Эмэгтэйчүүдийг урьд нь эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ ухаалгаар хувиарлахыг одод зөвлөж байна. Санхүүгийн дэмжлэг авч магадгүй ба хэсэг үйл явдлын дараа эр зориг ба тэвчээрийг гаргаж болох нь.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр, сэжиглэсэн мэдрэмждээ тулгуурлан таны эсрэг явуулж байгаа далд явуулга болон нууц санааг илрүүлэн, түүний эсрэг ажиллах сайхан боломжийг олж авна. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэхэд нөлөөлөх бөгөөд ямар нэг сайн дурын ажилд оролцох магадлалтай байна. Магадгүй, та хийсэн бүхнийхээ эцэст сэтгэл хангалуун үлдэх бололтой.
Матар (12/22-1/19)
Ямар нэгэн юмтай болох, хөрөнгө зоорь хуримтлуулах, хэн нэгний ивээлд орох өдөр. Өмсөж хэрэглэж байгаа хувцас хунартаа анхаарал хандуулаарай. Тэднийг өөрчилж шинэчлэх шаардлага нь аль хэдийн гарч ирсэн. Хөөрхөн хос эд зүйлтэй болоход муугүй байх ба тэр нь танд садаа болохгүй. Энэ өдрийг хүүхдүүдэд зориулаарай. Хүүхэд насаа, түүнтэй холбоотой хамгийн сайхан бүхнийг дурсаарай. Энэ бүхэн танд сэтгэлийн хөнгөрлийг өгөх болно.
Хумх (1/20-2/18)
Ажлын түншүүдтэй харилцах харилцаа нь сайнаар шийдэгдэнэ. Та ямар нэгэн онцгой зүйлээрээ гялалзаж, үүгээрээ та өөрийн нэр төрөө бэхжүүлэх болно. Таны идэвхтэй ба санаачлагатай байдал нь материаллаг байдлаа хурдан сайжруулах таатай нөхцөлийг бүрэлдүүлнэ. Магадгүй танд шинэ ажлын санал ирж болох бөгөөд эсвэл хүчээ өөр зүйлд сорих нөхцөл гарч мэдэх юм. Өнөөдөр эхэлсэн үйлдэл нь холын ирээдүйтэй байх учир бодол бололгүй зөвшөөр.
Загас (2/19-3/20)
Толгой эргүүлэх, хуурах, архидах явдал тохиолдож болзошгүй. Гал түймрийн аюул эсвэл танихгүй хүмүүстэй муудалцах магадлалтай. Биеэ барьж зоригтой байгаарай. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил. Болзошгүй мараанаас уран үг, заль мэх ятгах чадварын тусламжтай зайлхийж чадна.