Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хот чимэглэлийн уран баримлыг нэмэгдүүлэх, чөлөөт уран бүтээлчдийн урлаж буй уран нарийн хийц, оюун ухаан шингэсэн бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах зорилготой “Улаанбаатар уран баримал - 2015” наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо. Энэхүү наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд наадамд нийт 45 уран бүтээлч 87 бүтээлээр оролцов. Уралдаанд шалгарсан бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны А, Б урлангийн танхимд бодит хэмжээсээр урлан шилдэг 10 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд байршууллаа.
Л.Гантөмөрийн “Анчин” бүтээл нэгдүгээр байранд шалгарч, Нисэх Яармагийн замд байрлуулав. Хоёрдугаар байранд Ж.Болортүвшингийн “Салхин сар” бүтээл орж, Турк, Монголын цэцэрлэгт хүрээлэнд, Д.Халиуны “Галбингаа”, Б.Цогжавхлангийн “Аялгуу” бүтээл гуравдугаар байранд орж, 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд талбайд байршуулав.
“Улаанбаатар – Уран баримал 2014” наадамд Төрийн шагналт Н.Амгалан, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, доктор, дэд профессор С.Бадрал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт барималч Л.Гантөмөр, Модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Ё.Далх-Очир нар оролцож байсан юм. Харин чөлөөт уран бүтээлч Д.Халиун энэхүү наадамд хоёр дахь жилдээ амжилттай оролцов. Уран баримал нь хотын үзэмжинд өнгө нэмэхээс гадна түүх соёл, ёс заншил, сэтгэлгээний урлагийг иргэдэд таниулж байгаагаараа ач холбогдолтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.