logo
Дүнжингаравын нүнжигтэй үзэсгэлэн худалдаа эхлэх нь

Дүнжингаравын нүнжигтэй үзэсгэлэн худалдаа эхлэх нь

2016/01/04

Дүнжингарав худалдааны төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо 2016.01.08 - 2016.02.08 -ныг дуустал үргэлжлэх аж. “Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспод Сүү ХК, АПУ трейд ХХК, Анун ХХК, Алиман сар ХХК, Мөнх кредит ХХК, Космо трейд ХХК, Тэнгэрийн хишиг ХХК, Бамбууш ХХК, Мөнгөн пирамид ХХК, Юнисольван ХХК зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчид, брэнд импортлогчид оролцох юм.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн бөөн бөөн сюрприз дунд болж өнгөрөх энэхүү үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ эртхэн базаагаарай. Уужуу машины зогсоолоос ууц, үхрийн өвчүүгээ, тохилог дулаан орчноос цагаан идээ, айраг тараг, чихэр жимс, бэлэг сэлтээ худалдан авахдаа хэрэглэгчид ямагт сэтгэл хангалуун байдаг аа. Эрхэм та үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88097557, 88188590, 99120480 утаснаас лавлана уу. 

Сэтгэгдэлүүд

Дээш