logo
Өнөөдрийн зурхай /2016.01.05/

Өнөөдрийн зурхай /2016.01.05/

2016/01/05

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 26. Ангараг гараг. Гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. 

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өөрийн хүрээнээсээ гаралгүй өөрт олдсон цагаа ашигтайгаар өнгөрүүл. Та хаа ч явсан бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ямар нэг таагүй нөлөө үзүүлэхээр байвал тэр шаардлагыг нь хязгаарлах нь зүйтэй. Сонголтоо өөрөө хийж сурах хэрэгтэй. Хол газар аялаж яваа энэ ордныхон гэр бүл болон найз нөхдөөсөө аялалаа дуусгахаас өөр аргагүй болгох чухал сонирхолтой мэдээ сонсох болно.


Үхэр (4/20-5/20)

Амар амгалан эв эеийг тогтоох өдөр. Үдээс өмнөх цагийг бичиг баримтаа цэгцэлж бүрдүүлэхэд зориул. Хяналт шалгалт ирж болзошгүй байна. Бүх уулзалтуудаа хойшлуулж үдшийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Олонхын чинь хувьд гэр бүл нэгдүгээрт тавигдана. Хайртай хүмүүстэйгээ нийлж цугларах нь баяр хөөртэй дурсамжаар дүүрэн, аз жаргалтай яриа өрнүүлсэн онцгой тохиолдол байх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр энхийг сахиулах, буяны үйл хэрэгт ээлтэй. Олонх энэ ордныхон ойр дотныхондоо зээллэг ивээн тэтгэгчийн тусламж үзүүлэх, хамаатнуудаа дэмжих болно. Эдгээр арга хэмжээ нь албаны хэлхээ холбоо, дотны ба хайртай хүмүүстэйгээ харьцах харьцаанд эергээр нөлөөлнө. Материаллаг байдалд бага зэрэг эерэг өөрчлөлт гарна. Олон гэр бүлд өнөөдөр нэмэлт орлого орно. Энэхүү орлогыг зөв зохистой зарцуулахгүй бол таны мөнгө шороо шиг хийсээд л алга болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сарын эхэнд гаргасан алдаатай буруу шийдвэрийн аюул арилна. Одоо санасанаа гүйцэтгэхэд хэн ч саад болж чадахгүй. Үйл ажиллагаагаа далд, идэвхтэй явуул. Уйгагүй хөдөлмөрлө, таны хүчин чармайлт амжилт авч ирнэ. Таныг хүрээлэн буй хүмүүс өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй болсон мэт санагдаж байгаа бол харин өөрийгөө нэг анзаарахыг таниас хүсч байна. Хайртай хүндээ цаг зарцуулахаас илүүтэйгээр гадуур байхад илүү их цаг зарцуулж байгаа бол үүнийгээ илүү нөхөрсөг байдлаар тайлбарлах хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Ажил хэргийн элдэв асуудлуудаа шийдэхэд таатай өдөр. Ихээхэн орлого орж ирэх эсвэл урамшуулалт цалин авах магадлал өндөр байна. Хүндрэл бэрхшээлүүд таныг түр зуур орхих болно. Та хүчтэй сэтгэл хөдлөлд бүрэн автана. Өөртөө тавих хяналтаа алдахгүйн тулд түр зуур амсхий. Хэрвээ танд хэн нэгэн газартай холбоотой ажил хийх санал ирвэл түүнээс шууд татгалзах хэрэгтэй. Учир нь энэ жил таныг газар шороотой холбогдохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Охин (8/23-9/22)   

Өөрийн идэвх зорилгодоо хүрэх тэмүүлэлээ харуулах өдөр. Эргэн тойрныхондоо ямар сэтгэгдэл төрүүлэх нь хамаагүй байдаг. Энэ ордныхон өөрийгөө сайн талаасаа харуулж чадаагүйдээ сэтгэл зовно. Хэрвээ олны өмнө үг хэлэх шаардлага гарвал эртнээс бэлд. Хүч шаардсан биеийн хүчний ачаалал авах спортын төрлөөр хичээллэхийг зөвлөж байна. Хэрвээ та хүүхдүүдтэй бол, өөрийнхөө хичээллэлтэнд тэднийг нэгтгээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Туйлгүй биеэ тоох байдал, бардам эрх чөлөөнд дуртай энэ ордныхонд илэрч болзошгүй. Энэ ордны зарим нэг нь аливаа зүйлийн шалтгааныг олох гэж их тэвдэж сандардаг. Энэхүү үйлдэл нь ихэвчлэн эрчүүдэд тохиолддог. Харин эмэгтэйчүүд хүнд итгэмтгий зангаасаа болж алдах тохиолдол гарч магад. Хайртай бол хартай гэж хэн хэзээ хэлсэнийг ухаж бодох хэрэгтэй. Хардалт гэдэг бол өвчин гэдгийг шинжлэх ухаан баталсан байдаг. Тэгэхээр аливаад ул суурьтай хандаж байхыг одод зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Мөнхийн үнэнийг олох, гар урлал, шинжлэх ухаанд суралцахад таатай өдөр. Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч хувийн амьдралд тань эерэгээр нөлөөлөх болно. Од эрхэс илүү шинэлэг үзэл санаа олоход туслахад бэлэн байна. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа хамтран тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь шүүн хэлэлцэхэд таатай. Хамтрагчийнхаа сэтгэлийн гүнд юу байгааг олж мэдсэнээр таны санаа тайвшран амрах болно. Оройг хүүхдүүдийнхээ хичээл, сурлаганд зориулахад сайн.


Нум (11/22-12/21)   

Дайснуудын өс хонзонтой холбоотой гэнэтийн саад тотгор таныг тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээл учруулна. Жижиг сажиг асуудлууд сэтгэл гонсойлгож уур уцаарыг тань хүргэнэ. Үйлчилгээ ба үл хөдлөх хөрөнгийн салбарт алдагдлыг багасгахад чиглэсэн ажлын идэвхээ дээшлүүлэх хэрэгтэй байна.


Матар (12/22-1/19)   

Сэтгэл хөдлөлд автан санаа бодлоо тодорхой илэрхийлж чадахгүй. Гэхдээ сэтгэн бодохтой холбоотой бүх зүйл амжилттай болно. Оюуны ажил, хичээл сурлага бүү эрхэл. Амьдралын чадамж өндөр түвшинд байна. Хуучны хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсгэснээр хэрүүл үүсгэх магадлалтай. Хэрүүл болон харилцан бие биенээ үл ойлголцох байдал үүсгэх нь та хоёрын харилцаанд цэг тавьж мэднэ. Азгүйтэх байдал өндөр байна.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөн дээд цэгт тулна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барь, эс бөгөөс та олон тэнэг зүйл хийх бололтой. Биеийн дархлаа муудах, зурх судасны болон эмэгтэйчүүдийн өвчин тусах нигууртай байна. Уран бутээлч уулзалт, үзэсгэлэн, концерт, биеийн тамирын тэмцээн зохион байгуулахад таатай. Хамтрагч нарынхаа харилцаанд үүссэн нөхцөл байдал нь эргэж харахад хүргэнэ. Таны хүрээллээс хэн нэгэн таны эсрэг үйлдэл хийж байна. Хамтран ажиллагсад эрсдэлээ хөндлөнгөөс авах тусламжаар нөхөх болно.


Загас (2/19-3/20)

Дотоод хүч, ертөнцөө өдөөж хувиргах өдөр. Таныг сонирхолтой аялал, гэнэтийн шинэ танилууд хүлээж байна. Энэ нь удаан дурсагдаж олон таатай мөчүүдийг авчрах болно. Материаллаг асуудлуудаа шийдэхэд энэ өдрийг зориул. Хүүхдүүдтэй өндөр дуугаар бүү харьц. Таны гадаад ширүүн төрх гэр бүлдээ эв найр тогтооход саад болж болох юм. Аар саар зүйлээр оролдолгүй хамгийн сайн үр дүн өгөх төсөлд хамаг анхаарал, авьяас чадлаа зориул. Удирдлагын зүгээс танд таагүй хандах болон муу санаатнуудын битүү хатгалгад өртөх магадлалтай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш