logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.01.07/

Өнөөдөр болох үйл явдлууд /2016.01.07/

2016/01/07

09.00 цагт: Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор злхион байгуулах “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ын нээлтийн ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газрын байранд болно. Утас: 99007969, 99249813


09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.


10.00 цагт: Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт  Татварын ерөнхий газрын 8 давхарт зохион байгуулагдана. Мөн 14.00 цагт давтана. Утас: 70112092


10.00 цагт: "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно. Нээлтийн үйл ажилллагаанд Монгол Улсын Шадар сайд. ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон бусад албаны хүмүүс оролцоно. Утас: 99991633


11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Арга хэмжээ Төрийн ордон дах Иргэний танхимд болно.


13.00 цагт: Дуучин С.Хишигжаргалын цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал "Blue Sky" зочид буудлын 3-р давхарт болно.


13.00 цагт: МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулна.  Утас: 88086225


14.30 цагт: Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ. Утас: 96000177


18.00 цагт: Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш