Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 29. Сугар гараг. Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Могой, тахиа, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс бүү засуул. Дайсныг номхотгох, лам болох, хурим хийх, замд гарах, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Урлан бүтээх, малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйл, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Урам зоригтой өдөр. Хүүхдэрхүү зан гаргах нь танд их хөгжилтэй санагдаж, бусад хүмүүс таны энэ занд татагдах болно. Өөрөө өөртөө үнэнч бай. Та бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бол яагаад хөгжилтэй дүр эсгэж алиалагчийн дүрд тоглож болохгүй гэж. Та бодит байдлыг шударгаар үнэлж чадвал гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно. Таны шинэ албан тушаал танд өөрийн чадвараа бүрэн ашиглах боломж олгох бөгөөд та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ та одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа бол том өөрчлөлт хийхээс айлгүй өөртөө урам зориг өгөх сонголтыг зоригтойгоор хий.
Үхэр (4/20-5/20)
Гэр бүлээ батлуулах, жирэмслэх, шинэ танилтай болоход таатай өдөр. Таны дотны найз үнэлж баршгүй тус дэм үзүүлнэ. Та түүний үнэнч занд дахин итгэх болно. Хосуудын харьцаа эв найртай байна. Хайр дурлалын мэдрэмж хүчтэй, залуу хосуудын хувьд зөвхөн хоёулханаа зугаалах гайхамшигт цаг.
Хамтатгах (5/21-6/21)
Ажлаа өөрчлөн шинэчлэх, боловсон хүчний халаа сэлгээ хийхэд таатай өдөр. Энэ үед дарга ихэрүүд удирдлагандаа ажиллагсадтайгаа харьцаа муудах магадлалтай. Энэ таагүй байдал удаан үргэлжилнэ. Ихэрийхэнд алтан дунджийг баримтлахыг зөвлөе. Хүсч буй зүйлээ хурдан авах дур хүсэлдээ бүү авт. Тайван байдлаа алдахгүйг хичээ, алсдаа бүтнэ.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл зовоосон асуудлууд ард хоцорно. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг ирж байна. Том, жижиг ямар ч асуудал амжилт, аз авч ирнэ. Таны төрөлхийн хөдөлмөрч, уриалгахан чанар материаллаг байдлаа бэхжүүлэх үндэс болно. Өөрөө өөртөө бэрхшээл бүү үүсгэ. Алдсан найз нөхдөө эргүүлэн олж ав. Эрүүл бус хоол хүнсний хэмжээ, согтууруулах ундааны хэрэглээндээ анхаар.
Арслан (7/23-8/22)
Томоохон эд зүйл худалдан авах, баяр, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулахад таатай. Таны гэрт сонирхолтой хүмүүс цуглах бололтой. Өнөөдөр бүх зүйл таны санаснаар, бодсоноор байж, танд захирагдах тул өөрийгөө бүхний эзэн мэтээр санахад хүргэнэ. Хэрвээ таны төлөвлөгөө үнэмшилтэй, ирээдүйтэй санагдвал та үйл ажиллагаандаа найвартай түншүүдээ татан оролцуулж болно. Энэ харилцаа холбоо үр ашигтай байх болно.
Охин (8/23-9/22)
Ойр дотны хүмүүсийн хүрээнд идэвхитэй амрахад тохиромжтой өдөр. Найзуудынхаа сайн талыг үнэлэх боломж гарч мэднэ. Өнөөдөр та хүмүүсийн зовлон жаргалыг ойлгож, тэдний итгэлийг хүлээх чадвартай байна. Хүн бүртэй ойлголцоход хүрнэ. Дотны хүмүүстэйгээ ойлголцож, харьцаагаа бэхжүүлэх цаг үе. Найзуудтайгаа уулзах цаг гарга. Олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр ямар нэгэн чухал тоног төхөөрөмж эвдэрч, улмаар материаллаг гарз гарна. Эдгээрээс шалтгаалан гэнэтийн санамсаргүй санхүүгийн болон бусад хүндрэлтэй тулгарна. Үүнээс гарах гол арга бол дээрх зүйлээс урьдчилан сэргийлэх явдал шүү. Хайрын тань хүч ямар их болохыг хайртай хүн тань ойлгож, улам ихээр таныг хайрлах болно. Харин та далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэхийг эрмэлзээрэй
Хилэнц (10/23-11/21)
Амжилтаа бэхжүүлэхийн тулд хүрсэн өндөрлөгийнхөө хил хязгаарыг тодорхойлж, аахар шаахар зүйлд анхаарлаа бүү сарниул. Гэнэтийн ер бусын өвөрмөц алхам танд шинэлэг ажил хэргийн санаа олоход тусална. Үнэт эдлэл, чулуун эд зүйлс худалдан авахаас бусад арилжаа наймаанд ээлтэй. Өнөөдөр хэтийн зорилго тодорхойлоход таагүй бөгөөд бүтэмж муутай байна.
Нум (11/22-12/21)
Амрах цаг гарга. Ээлжийн амралтаа авбал бүр сайн. Бие сэтгэл санаагаа хэвийн байдалд оруул. Та бодит мэдрэмжээ алдвал хуурмаг байдлын өмнө зогсож чадахгүйд хүрнэ. Таны гэр бүл улам бэхэжнэ. Шийдвэр гаргахад буулт хийж сурах хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст шинэ боломж нээгдэж, цаашдын ажилд түлхэц өгнө. Та хүмүүстэй харилцах ямар ч салбарт сайн мөнгө олно
Матар (12/22-1/19)
Эрүүл хүний хүртэл эрүүл мэнд нь муудаж болзошгүй. Эмнэлэгт хэвтэж магадгүй. Сайн унтаж амар. Сайн хоолло. Баяр наадмын арга хэмжээнд бүү оролц. Та хайртай хүнийхээ талаарх итгэлгүй, эргэлзээтэй зүйлд санаа зовох бололтой. Гоёх гэсэн оролдлого чинь эргэн тойрныхоо хүмүүсийн зөрчилтэй байдалтай тулгарна. Та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хамтран хийж байгаа бол бүтэхгүй зүйлийн талаарх ашгийг зөвшилцөх хэрэггүй. Та мөнгөний эрсдэлд ороход бэлэн байна шүү.
Хумх (1/20-2/18)
Эрэгтэйчүүд өнгөрсөн амьдралын туршлагаа ухамсарлаж, гэрлэхээр шийдэх бололтой. Үр хүүхэд, тэр тусмаа өндөр настай хүмүүст анхааралтай ханд. Аз туршсан ч бай аливааг амжилтаар дуусгах болно. Ихээхэн хэмжээний зээл, ивээн тэтгэгчийн тусламж авах боломж бүрдэх бөгөөд ажил хэрэгч хүмүүс үүнийг эргэлтэд оруулна. Хамтрагч нартайгаа харилцах харилцааны тогтвортой байдал илт алдагдаж байна. Нөгөө талаас бодсон төлөвлөгөөгөө эргэж харах хэрэгтэй байна. Эрэгтэйчүүд сэтгэл санаагаа захирах, өөрийн үйлдлээ бодох хэрэгтэй. Хариуцлагатай байх чанар тань таныг эвгүй байдлаас аврана. Эмэгтэйчүүд амлалт өгөхгүй, бичиг баримттай ажиллахгүй, хурдан давхихгүй байх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Эмэгтэй энэ ордныхныг од эрхэс ивээж байна. Шинэ хүсэл сонирхолтой болох магадлал өндөр. Ер бусын давтагдашгүй гоо үзэмж, эв дүйтэй байдал тань эрчүүдийн анхаарал, сонирхлыг татна, энэ өдөр цаашдаа гэр бүл болох хүнтэйгээ танилцах магадлалтай. Харин энэ ордны эрэгтэйчүүд үзэл бодлоо хамгаална. Осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Хэт ядрах нь сэтгэл гутралд хүргэнэ. Үүссэн сэтгэл дундуур байдлаас үг яриандаа болгоомж алдаж, үйл хөдлөл хөнгөн хуумгай болно.