Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, ирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэлсэн.
Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.
/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Захирагчийн ажлын алба
- Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
- Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
- Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
- Ус сувгийн удирдах газар
- Нийслэлийн Архивын газар
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- Нийслэлийн Агаарын чанарын алба
- Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
- Нийслэлийн Боловсролын газар
- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
- Нийслэлийн Өмчийн харилцааны газар
- Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
- Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
- Нийслэлийн Хөдөлмөрийн газар
- Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
- Нийслэлийн Авто замын газар
- Нийслэлийн Татварын газар
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
- Нийслэлийн Соёл урлагийн газар
- Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
- Нийслэлийн Онцгой байдлын газар
Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 01 сарын 14-ний өдөр болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.