2016 оны нэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 31-36 хэм, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 32 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны нэгдүгээр сарын 13-нээс нэгдүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 15-наас хүйтний эрч чангарна.