Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.11/ захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Гочоосүрэнгийн Байгалмааг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо. Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм.