logo
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина

2016/01/12
Нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын А/1012 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р байрыг  дахин төлөвлөж барихаар боллоо. Уг орон сууц нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн   2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш