logo
Өнөөдрийн зурхай /2016.01.13/

Өнөөдрийн зурхай /2016.01.13/

2016/01/13

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 04. Буд гараг.  Чөдөр одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. 

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Уулзалт хийх найзууд хамаатнуудтайгаа уулзахад туйлын таатай өдөр. Амжилтын гол чухал эх үндэс нь өндөр мэдлэгтэй, чадварлаг, мэргэшсэн байх явдал юм. Хүсэх зүйл ганцхан эрүүл мэнд сайн байх явдал бөгөөд өнөөг хүртэл бодож тооцоолоогүй байсан өвчин хүндэрч явц нь хурцдах магадлалтай. Хүүхдүүдтэйгээ болон хайрттайгаа харьцах харьцаа сайн байна. Сүм хийдэд очвол зохистой. Найз нөхдөө гэртээ урьж сайхан унд хоолоор дайлж зугаацан тэдэнд бэлэг өгч баярлуул.


Үхэр (4/20-5/20)

Тийм ч үнэтэй бус олон зүйлийг худалдан авна. Эдгээр нь дараа таны гайхшралыг төрүүлнэ. Та нэрээ нууцалсан хүнээс энэ сард бэлэг авна. Хэн нэгэнд хэт үнэтэй бэлэг өгсөнөөр тийм хариу барих боломжгүй байгаа найзыгаа эвгүй байдалд оруулж мэднэ. Бүтээлч тархиа бодит зүйл руу хөрвүүлэх боломжоо бүү алдаарай. Туршлага солилцох, зөвлөгөө өгөх уулзалт хийхийг зөвлөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Харилцан гомдол мэдүүлсэн үл ойлголцолтой холбоотой асуудлаас бүрэн салах өдөр. Сайн сайхан зүйлийг бодож, дотоод сэтгэлийн таагүй зүйлсээс салж сур. Материаллаг байдлын тухай бүү мөрөөдөж бай. Энэ нь танд дөнгө болох болно. Бие биедээ анхаарал тавь. Сүмд очиж залбирал үйлдвэл сайн. Жижиг сажиг зүйлд сатааралгүй таны хувьд хамгийн чухал гэж бодсон тэр ажлаа хамгийн түрүүнд хийж дуусга. Олон нийтийн уулзалтанд очсоноор нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоох болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Олонх нь хэрүүл маргаанаас зайлхийж чадахгүй бол нөхцөл байдалд бодитоор хандаж, буулт хийж сайхан сэтгэл гарга. Ойр дотны хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай. Хэрвээ буулт хийх буцах аргагүй мэт санагдвал хүмүүстэй харилцахгүй өдрийг ном унших мэтээр ганцаар өнгөрөө.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр байдал дээд цэгтээ хүрнэ. Таны ажлын үр дүн гайхамшигтай ялалт, эсвэл сүйрэлд орох болно. Үүнийг таны ажлын ур чадвар л мэднэ. Хэрэв зээ гадны үл таних нэгэн хөндлөнгөөс таны ажилд оролцоод эхэлвэл аль болох хурдан хийж буй ажлаа орхин өөрийгөө гадны нөлөөнд үл автахаас сэргийлж бясалгал хийх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа байдал аяндаа таны талд эргэх болно. Харин энэ өдөр хайрттайгаа үдшийг хамт өнгөрөөгөөрэй.


Охин (8/23-9/22)   

Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Бүтээлч уулзалт мөн туршлагаа хуваалцах өдөр. Ачаалал өндөртэй ажил тань гэнэтийн амжилтаар дүүрэн байна. Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Арилжааны аялалууд амжилттай болно. Танаас төвлөрөх чадвар, онцгой хариуцлагатай байдлыг шаардаж байна. Удирдлагын зүгээс сонирхолтой санал ирнэ, шагнал хүртэж, амьдралдаа чухал мөрөөдлөө биелүүлнэ. Бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Таныг өөртөө итгэх итгэлийг алдагдуулах дарамт шахалт өнөөдөр ирж магадгүй. Үүнд та бэлэн байх хэрэгтэй. Зарим тохиолдолд өөрийн бодол өөртөө зөв гэсэн үг эсрэгээрээ эргэнэ гэдгийг сана. Найдаж болох найз нөхөд, түншүүдээс сонирхол татсан шинэ ажлын саналыг хүлээн авна. Гэвч бүгдийг нарийвчлан сайн судалж байж эцсийн шийдвэрээ гаргаарай. Амжилт олно гэдэг таны бодож байгаа шиг тийм ч амар хялбар ажил биш гэдгийг сайн санаарай.


Хилэнц (10/23-11/21)   

Ажил хэргийн болон банк санхүүгийн байгууллагуудтай холбоотой ажилд ээлтэй. Зээл, зээллэг, ивээн тэтгэгчдийн тусламж авна. Олонхи хүмүүст амжилтанд хүрэх суурь үндэсээ тавих болно. Бүх зүйл таны түргэн сэтгэх чадвараас хамаарна. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо. Гэр бүлийн харьцаагаа шинэчлэгдсэнийг мэдэрнэ.


Нум (11/22-12/21)   

Хамт ажиллагсад эсвэл найз нөхдийн гаргасан алдаа, тэдэнд тохиолдсон бэрхшээлтэй холбоотой гэнэтийн алдагдал гарах магадлалтай. Үдээс хойш хувийн амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг нэр төртэй даван туулна. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Таны амьдралд цаашид эсрэг нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүстэй бүү танилц. Үйлчлүүлэгч болон хамтрагчтайгаа маргалдсан өмнөх хүндрэлүүд дахин сөхөгдөж, шийдвэрлэх хэрэг гарна.


Матар (12/22-1/19)   

Бүхнийг уучлах хайр дурлал, нөхөрсөг харьцааны өдөр. Өдрийн ихэнхийг оюун санааны ихээхэн хүч шаардах хувийн ажил хэрэгтээ зориулна. Сүүлийн үеийн маргаануудын дараах энэ өдөр эвлэрлийн өдөр болно. Таныг гомдоосон бол уучил. Үр дүнд нь ихээхэн хичээж байж хайрттайгаа учраа ололцоно. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Ялангуяа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг сонсох, үе тэнгийн хүмүүстэй харилцах харилцаанд онцгой анхаарал хандуулаарай.


Хумх (1/20-2/18)   

Өдрийн эхний хагаст эцэг эхийн аль нэгнээс эсвэл найз нөхдөөсөө ажил хэргийн туслалцаа авна. Бардам зангаасаа болж тусламжаас бүү татгалз. Өнөөдөр, хамгийн гол нь ажил хэргийг будилуулж хольж хутгахгүйгээр бүх зүйлийг дараа нь хийнэ гэж хойш тавилгүйгээр цаг хугацаанд нь хийх нь хамгаас чухал. Үүнийг хийж чадсан тохиолдолд амжилт танд баталгаатай ирэх болно. Дотны хүмүүсийн тань тусламж таныг бусдын хамаарлаас аварч, эргэлзээг тань тайлна.


Загас (2/19-3/20)

Бүх талын харилцаанд таагүй өдөр. Хоолны хордлого болох чанаргүй бүтээгдэхүүнээс харшил авах магадлалтай. Тунг нь хэтрүүлвэл эм ч мөн адил хортой. Дотны хүмүүстэйгээ маргалдана. Их идэх хэрэггүй. Согтууруулах ундааг бага хэрэглэ. Эрс түргэн шийдвэр гаргахаас зайлсхий. Мөнгө төгрөгийн хувьд орлогын урсгал ирж, ихээхэн хэмжээний орлого орно. Үүний үр дүнд амьдралын сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой ажиллаж хөдөлмөрлөх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш