logo
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

2016/01/14

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

2016 оны нэгдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  14-16 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.


2016 оны нэгдүгээр сарын 15-нээс нэгдүгээр сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи хугацааны эхээр зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш