logo
Өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд...

Өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд...

2016/01/15

"Мөнхийн үсэг" групп, "Аз Хур" номын их дэлгүүр, "Болор судар" хэвлэлийн газар, Bookstore.mn цахим хуудас хамтран "Эртний сургаалаас суралцъя" эссэ бичлэгийн уралдааныг 13-18 насны хүүхэд залуучуудын дунд зарлах гэж байна. Тус уралдааныг эртний Монголчуудын уран зохиолын сэтгэлгээ, түүгээр дамжуулан Монгол хүн бүрт уламжлагдан үлдэх ёстой хэл, соёл, шашин шүтлэг, Монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулах аж.

Уралдааныг зохион байгуулагчид энэхүү уралдааны талаар мэдээлэл хийхээр өнөөдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 15-ны 11.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус уралдааны хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, МҮОНРТ, "Жавзандамба хутагт" төв оролцох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш