logo
Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн

2016/01/21

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна.

2016 оны нэгдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 24-26 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 22-наас нэгдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд нутгийн зүүн өмнөд, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 22-нд ихэнх нутгаар, 25-нд  төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш