logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.01.21/

Өнөөдөр болох үйл явдлууд /2016.01.21/

2016/01/21

09.00 цагт: "Алдар" спорт хорооны зааланд ЕБС-ийн волейболын "Сурагчдын лиг"-ийн хүрэл, алтан медалийн төлөөх тоглолтууд, үе үеийн шилдэг волейболчдын халз тоглолт, хаалтын ажиллагаа зэрэг арга хэмжээнүүд явагдана. Утас: 312785, 88013705, 99285651


09.00 цагт: "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт, семинар болно. Утас: 99994565


09.00 цагт: Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтныхаа зөвлөлгөөн "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно. Тус зөвлөлгөөнд харьяа газрынхан, нийслэл, дүүрэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар, МСҮТ, Политехник коллежийн захирлууд оролцоно. Утас: 91915340


10.00 цагт: ЕБС, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийн амралтанд зориулсан "Экологийн боловсрол олгох” нээлттэй өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр болно. Утас: 91995225


11.00 цагт: Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын ээлжит хэлэлцүүлэг “Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд болно. Хэлэлцүүлгээр Засгийн газраас гаргасан, ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах шийдвэрийн эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг дэлгэрэнгүй ярилцана.


11.30 цагт: Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөн "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүнчлэлийн хүрээнд “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад танилцуулах арга хэмжээ БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд болно. Утас: 70109391, 88088790


12.00 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Төрөө хянах ард түмний хяналт төслийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш