Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 17. Сумъяа гараг. Үнэг одтой, 1 цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хайр сэтгэлийн харилцаанд өөдрөг, мөрөөдөмтгий байдлаар ханд. Энэ ордныхон амьдралд дуртай, хатуужилтай учир гэр бүлийн харилцаа сайн байна. Тэвчээр, хөдөлмөр, эргэн тойрныхонтойгоо харьцахдаа биеэ барих чадвар нь өөрийгөө хүндлэх байдлыг хэвээр хадгална. Санхүүгийн амжилт хүлээж байна. Таатай урилга, үүнийг хүлээж авах хэрэгтэй. Таны амьдралыг баялаг болгож, харилцаанаас сэтгэл ханамж авахаас гадна шинэ найз нарыг бэлэглэнэ. Энэ өдөр эргэн тойрны бодит байдал тань руу чиглэх учир эерэг сэтгэлд төвлөрч, өөрт таатай хүмүүсээр хүрээлүүл.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын эрч хүч сулрах тул биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Хайр дурлалын адал явдалд бүү орооцолд. Таныг хууран мэхлэлт эсвэл сэтгэл гонсойлгосон үйл явдал хүлээж байна. Оюун санааны эрэл хайгуул, гүн ухааны эргэцүүлэл, уран бүтээл хийхэд тааламжтай. Оройг өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Өнөөдөр та төлөвлөөгүй ажлаасаа болон хэнэггүй зангаасаа болоод санхүүгийн алдагдал хүлээх болно. Иймд хэрэггүй зардал бүү гарга.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр ихэнх ихрүүд одооноос эхлэн үргэлж ийм шинэ санаанууд орж ирж зөвхөн хэрэгжиж цагаа хүлээсэн гайхамшигтай төлөвлөгөөнүүдийн алтан нөөцтэй байгаа юм шиг санагдана. Үүнд тэгтлээ итгэх хэрэггүй. Аливаа нэгэн зүйлс хувисан өөрчлөгддөгийг сана. Ухамсар, сэтгэл зүрхээ ариусгаж, бусдын атгаг санаанд авталгүй, худал хуурмаг явдлаас зайлсхийж, бардам зангаас татгалзах өдөр. Ингэж эс чадваас алдаа гаргаж, урьдчилан тооцоолоогүй зардлууд нэмэгдэж, мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Аливаа маргаан мэтгэлцээнээс холхон бай. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдхийн тулд маш тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ юу болохыг олж мэд. Удирдагчийн дүрд тоглох нь таны нэр хүндийг өсгөхөд тийм ч их нөлөөлөхгүй л болов уу. Хэрвээ хайр дурлалын харилцаанд хагарал гарч, мөнгө төгрөгний асуудал үүссэн бол энэ үе бол оройн болзоо зохион байгуулж, хоорондоо ярилцаж асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой үе юм.
Арслан (7/23-8/22)
Аюултай зөрчилдөөнтэй өдөр. Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа, эрсдэл шаардахгүй ердийн ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Сөрөг үр дагавар авчрах чухал шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалан тэмцэх хэрэгтэй байна. Зарим тохиолдолд эр зориг, авхаалж самбаа шаардлагатай болно. Харин ажилдаа хэт ихээр анхаарч байгаад эрүүл мэндээ орхигдуулахгүй байж стресст орохоос сэрэмжил.
Охин (8/23-9/22)
Гэр орон гэр бүл хүүхдүүддээ энэ өдрийг зориул. Гэр орны ажилд та бүхэн дарагдах бололтой. Ахуйн асуудлууд тэргүүн эгнээнд тавигдана. Томоохон эд зүйл, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ээлтэй. Хүүхдүүдтэй холбоотой томоохон таатай үйл явдлууд болно. Бие махбодь, оюун санаагаа хэт бүү ядраа. Жолоо барих үедээ хурд хэтрүүлэхгүй байхыг санаж яваарай. Сэтгэлийн хөдлөл гадагш гарах хандлагатай үе ба түүнд хяналт тавихад амаргүй байж болох юм
Жинлүүр (9/23-10/22)
Дэмжих хүнгүй тул албан тушаал ахих явц их хүч цаг гаргана. Шинэ хүмүүстэй танилц. Шинэ сонирхолтой бол ирээдүйгээ өөдрөгөөр хар. Шийдэмгий бус байдал, итгэлгүй мэдээлэл, эсвэл таны байгаа байдал нь дараагийн өдрүүдийн амжилтгүй байдлын шалтгаан болно. Төлөвлөсөн ажлаа өөрчлөхөд хүргэхүйц гэнэтийн мэдээ сонсох, санаандгүй учрал тохиолдох болно. Магадгүй өнөөдөр танд шинэ албан тушаалын санал санал болгоно эсвэл та нэмэлт орлого олох болмжтой болно. Өнөөдөр тоглох хэрэггүй. Зөн билэгтээ итгэ, таны эрүүл сэтгэлгээ хангалтгүй байна.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэлээр унах өдөр. Та сэтгэл санааны гүн хямралд ороод зогсохгүй, эргэн тойрныхныгоо ч хямраана. Шалтгаангүй гомдолтой болж таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүстэй харьцаагаа муутгана. Сэтгэл хөдлөлөө хяна. Тайвшруулах эм уу. Дотно харилцаа болон хайр дурлалд илүү цаг зав, анхаарал зарцуул. Сэтгэлийн шархыг түргэн эдгээх, сэтгэл ханамжийг авчрахтай холбоотой асуудлуудад түлхүү анхаар. Нийгмийн харилцаанд ухаалаг алхам хийж тооноос илүү чанарт анхаарч сонголтоо хий.
Нум (11/22-12/21)
Энэ үе бол оюун ухаанаа тэлж, өөртөө урам зориг өгч, төсөөллөө нэмэгдүүлэх шинэ ажил хэрэг санаачлан хийхэд хамгийн тохиромжтой үе. Энхтайван, байгаль орчны аюулгүй байдлын төлөө ажилладаг олон улсын байгууллагад нэгдэн орох нь таны ертөнцийг үзэх үзлийг тэлэхээс гадна орон орноос ирсэн олон хүмүүстэй танилцах боломж өгөх болно. Аялал зугаалгаар явах боломж тохиолдоно. Тиймээс санхүүгийн асуудлаас болж хойшлуулах хэрэггүй. Та адал явдалд маш их дуртай бол та энэ боломжийг яасан ч алдаж болохгүй.
Матар (12/22-1/19)
Та ажилдаа идэвхи санаачлагатай байж, хэн нэгний хараанд өртсөнөөр удахгүй тушаал дэвших чиг хандлага ажиглагдана. Гэвч үүний тулд өөрт байгаа бүх нөөц бололцоогоо ашиглахыг сануулж байна. Та олон янзын, олон төрлийн гэнэтийн явдлуудтай учрах болно. Бүр магадгүй энэ бүхэнд хар толгойгоо алдаж мэдэх бөгөөд гагцхүү сэтгэл хөдлөлөө барин дийлж чадах агуу чадвар тань таны авралын од болно. Таатай сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэхэд нээлттэй, илэн далангүй, халуун дулаан хувийн харилцаа нөлөөлж таныг баярлуулах болно.
Хумх (1/20-2/18)
Хурал цуглаан дээр таны хэлсэн үг бусдад таалагдахгүй нь. Таагүй үр дагвараас зайлсхийхийн тулд үг хэл, үйл хөдлөлдөө онцгой анхаарал тавь. Мэргэжлийн ажлын хүндрэл, албаны санал зөрөлдөөнийг үл тоон, ажлаа бүү соль. Нөхцөл байдал анх харагдсан шигээ тийм ч аюултай бус байна. Цагаа зөв хувиарлаж чадваас та авъяас чадвараа дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлнэ.
Загас (2/19-3/20)
Ажил төрөл хичээл сурлага ихтэй байснаас хайртдаа зориулах цаг дэндүү хомс мэт санагдана. Бие биеэсээ хөндий байх нь хамтдаа байхын сайхныг улам их мэдрүүлэг. Таны ажилсаг ба хариуцлагатай чанарыг зөвхөн хамт ажиллагсад тань бус удирдлага чинь мэддэг гэдэгт итгэж өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй. Хайртай хүмүүсийнхээ талаарх таны мэдрэмж бүрхэг байна. Анхааралтай бус байснаас сорилтуудтай нүүр тулах ба тайвшрах хэрэгтэй үед хариу үйлдэл түргэн хийнэ. Та эдгээрт анхаарлаа хандуулж өөрийн дууны өнгө, биеийн хэлэмжиндээ анхаар. Өв залгамжлах асуудал мөн холын хамаатнууддаа санаа тавихаас болж гэр оронд маргаан үүснэ. Хэрүүл маргааныг лавшруулахгүйн тулд хамаатнууд дотнын хүнийхээ үгийг сонс. Шударга бус, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй.