logo
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ

2016/01/25

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш