logo
Өнөөдрийн зурхай /2016.01.26/

Өнөөдрийн зурхай /2016.01.26/

2016/01/26

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн Билгийн тооллын давхарласан 17. Ангараг гараг.   Их морь одтой, 9 улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Дуулгавартай байх, захирагдах, ухаалаг байх өдөр. Багш сурган хүмүүжүүлэгчид, хижээл хамаатнууд, туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонс. Яг өнөөдөр ухаалаг зөвлөгөөг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг таны зуршил гэмшилд хүргэнэ. Та хичнээн завгүй байлаа ч үр хүүхэддээ аль болох их анхаарал тавь. Аливаа зүйл хэтэрхий хол явахаас өмнө та түүнийг барьж аваарай.


Үхэр (4/20-5/20)

Оюун санааны тогтвортой байдал ба хөгжлийн шинэ тойрогт дэвших шилжилтийн уриан дор энэ өдөр өнгөрнө. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Арилжаа наймаа хийх, эрсдэлтэй үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Найз нөхөд ба нөлөө бүхий ивээн тэтгэгчдээ найдаж болно. Холбоотнуудаа өөрийн зөв гэдэгт итгүүлж чадах чадвар таныг амжилтанд хүргэнэ. Мөн хайр дурлал болон гэр бүлийн харилцаа чинь хүртэл эерэг, таатай байх нь. Амьдралын томоохон өөрчлөлтөнд бэлэн бай. Боломжийг бүү алд, хүсч байсан бүхнээ биелүүл


Хамтатгах (5/21-6/21)

Алдагдал, гутамшиг, сэтгэлийн тавгүйтэл таныг тойрон гарахгүй. Үүнээс аль болох сэргийлж хийж буй зүйлдээ анхаарал болгоомжтой байж бусдын нөлөөнд автахгүй байхыг хичээ. Аливаа ажил хэргийг зориг гарган шийдэмгийгээр барьж аван эхлүүлбээс амжилт олох магадлал маш өндөр байна. Амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Үдээс хойш хувийн амьдралд тулгарсан асуудлуудаа нааштайгаар шийдэж чадах бололтой. Эсрэг хүйсний хүнтэй танилцаж, ойр дотно харилцаа үүсгэхээс сэргийлээрэй. Хэрвээ өнөөдөр гэм хийсэн бол уучлалт гуйхыг сануулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та цаашдын амьдралаа төлөвлөхөд хамгийн тохиромжтой үе юм. Өөрийнхөө санаачлагыг бусад хүмүүст танилцуулж, тэдний юу гэж хэлэхийг сонс. Тэд танд санаагаа дахин сайжруулахад туслах болно. Аливаа зүйлийг гадна талаас нь бүү дүгнэ. Өөрийн ярьж байгаа зүйлдээ эзэн болж, юуны талаар ярьж байгаагаа сайтар ойлгохгүй бол олон хүмүүсийн өмнө эвгүй байдалд орох болно. Эн үе бол дэлгүүрээр хэсч, хувцасны шүүгээгээ шинэчилж, бие галбиртаа анхаарахад хамгийн тохиромжтой үе юм.


Арслан (7/23-8/22)   

Хуучин найз нөхөд, хамаатан, түншүүдтэйгээ харьцах нь ойрын ирээдүйд танд санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална. Хувийн амьдралдаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж санаачлагыг бүү алд, өнөөдөр та зөвхөн мөрөөдөж байсан үр дүндээ хүрч болзошгүй. Энэ өдрийн таатай хандлагыг бүрэн дүүрэн ашиглахыг хичээ. Ийм боломж олон тохиолдохгүй. Өнөөдөр та өөрт маш чухал гэсэн асуудлаа шийдэж чадах хэдий ч таны хүсч байсанд төдийлөн хүрэхгүй байх магадлалтай.


Охин (8/23-9/22)   

Амьдралын үнэт зүйлсээ эргэн харах өдөр. Орчин тойрондоо болж буй өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглахыг од эрхэс зөвлөж байна. Олонхи нь өөрийн авьяас чадвараа өөртөө дээд зэргийн ашигтайгаар ашиглахыг хичээ. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Бодлоготой, болгоомжтой байвал бүх асуудал шийдэгдэнэ. Сайхан зүүд зүүдэлж удахгүй биелэнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Нөхөрсөг харьцаа, ёс төдий тохиролцоо таны бизнест амжилт авч ирнэ. Та зохих ёсны нэр хүндтэй болно. Гэхдээ болгоомжтой бай. Түншүүд танаас урваж болзошгүй. Өнөөдөр үг бүр ихээхэн утга агуулж, хувь заяандаа өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Өнөөдөр ажил албаны хэрэг болон хувь хүн хоорондын харилцаа таниас маш их анхаарал, тэсвэр тавчээр, эмх цэгцийг шаардах боловч амжилттай байх нь хуурмаг байна. Зөвхөн өөрийн асуудал, азгүйтлийг анхаарах гээд хэрэггүй. Та өөрийн гэр бүлийн ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаараарай.


Хилэнц (10/23-11/21)   

 Төлөвлөгөө санаагаа, ажил хэргээ шинэчилж өөртэйгөө ажиллахад сайн өдөр. Дасгал сургуулилт хийж булчин шөрмөсөө чангал. Эхлээд хэцүү байсан ч дараа нь та амтанд нь орж, хүчин чармайлтын үр дүн таныг баярлуулах болно. Болгоомжтой хянуур байдал нь энэ ордныхны нэг өвөрмөц шинж юм. Гэхдээ яг одоо та шаардлагатай байгаагаа илүү ихийг ярих ба болж өгвөл хэт их ярихаасаа өмнө бодож үз.


Нум (11/22-12/21)   

Та ямар нэг зүйлээс хоцрох эсвэл овоорсон их ажлаас болж нилээд тайван бус байх хэдий ч энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Үүрэг хариуцлага нэмэгдэж, хүмүүс зогсоо зайгүй заавар зөвлөгөө өгч, бичиг цаасны ажил овоорч, тасралтгүй утас хангинах зэргээс болж танд нэг дор олон ажил амжуулах шаардлага гарна. Энэ бүгдийг сайтар зохицуулж чадвал өөрийгөө энэ бүх асуудлаас чөлөөлж чадна. Ямар нэг гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхээс сэрэмжил. Гэрээсээ гарахаасаа өмнө сайхан хувцаслаарай.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр таны ажил үйлс өөдрөг байна. Албаны томилолтоор нэг тийшээ явах бөгөөд зорьсон ажил сэтгэлчлэн бүтнэ. Ямар нэгэн зүйлд холбогдохгүй, ажил хэргээс түр холдох нь илүү дээр байх бөгөөд дуртай зүйлээрээ хичээллэх, дуу хөгжим сонсох, театрт очих, сонгодог ном зохиол унших зэргээр сэтгэл санаагаа дээрдүүлэх зүйлийг эрж хайх хэрэгтэй. Гоё сайхан зүйлтэй харьцсанаар баяр хөөрөөр бялхаж, амьдралыг бүрэн утгаар нь ойлгож мэдрэх болно.


Хумх (1/20-2/18)   

 Таны мэргэжлийн ур чадварыг зохих ёсоор үнэлнэ. Урьдын гаргасан хүчин чармайлт тань хамт олон захиргааны зүгээс үнэлэгдэж алдар нэр, амжилт, хүндэтгэл олно. Удирдлагатайгаа санал зөрөлдөөнөө бүү гүнзгийрүүл. Өөрийн зан авирдаа анхаарч улмаар та тэс ондоо хүн мэт болно. Гаргасан санаа болгон тань бүтээлч байж амжилтанд тань сайнаар нөлөөлөх болно. Зохимжтой өдрийг хүлээ.


Загас (2/19-3/20)

Хэт ядрах нь дархлаа буурах, стресст оруулахад зайлшгүй хүргэнэ. Ажлын өдрөө зөв төлөвлө. Амрах цаг заавал гарга. Өнөөдөр нервийн систем суларна. Ирээдүйд илүү чөлөөтэй амьдрахад туслах хөрөнгө оруулалтуудыг та хийх төлөвтэй. Энэ нь магадгүй таныг тайвшруулна. Хэрэв таны гарт боломж орж ирвэл та өөрийн аздаа л найд. Ямар нэгэн сугалааны тасалбар худалдан авч эсвэл тэмцээнд оролцоод үзээрэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш