logo
АНУ-ын нийт өр 14,9 триллион долларт хүрчээ

АНУ-ын нийт өр 14,9 триллион долларт хүрчээ

2011/05/18
АНУ-ын нийт өр 14.29 триллион доллар буюу дээд хязгаарт хүрч, эрх баригчид болон сөрөг хүчнийхнийг багагүй санал зөрөлдүүлээд байна. Бүгд Найрамдахчууд одооноос төсвийн зардлаа танах хэрэгтэй гэж үзэж байгаа бол Ардчилсан намынхан энэ 8 сар хүртэл нэмж зээлж байж яваандаа бага багаар өрийг буруулна гэж үзэж байгаа юм байна.  
 
АНУ-ын гадаад өр цаг минутаар нэмэгдэж байна. Өнгөрсөн даваа гаригт Америкийн өр дэд цэгтээ хүрч 14.29 триллион долларт хүрлээ.  Энэ нь Америкийн Конгрессоос баталж өгсөн гаднын улсуудаас зээлж авах мөнгөний лимитээс аль хэдийнэ хэтэрчээ.   Обамагийн засаг захиргаа өрийг бууруулахын тулд мөнгө зээлсэн орнууддаа бага багаар өрөө төлж, хажуугаар нь зээлийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Вашингтоны эрх баригчид болон сөрөг хүчнийхэн өөр өөрсдийн байр суурин дээрээ хатуу зогсож хоёр тийшээ гэдийгээд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм байна. Ялангуяа төлөөлөгчдийн танхимд олонхи болсон Бүгд Найрамдахчууд төсвийн зардлыг багасгаж, одоогийн зарцуулж байгаа мөнгөө хэмнэхгүйгээр өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх боломжгүй. Ард иргэдийн татварыг нэмэгдүүлж болохгүй гэж үзэж байгаа бол Ардчилсан намынхан татварыг бага багаар нэмж, өрийн дээд хязгаарыг одоогийнхоос нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Америкийн гадаад хэргийн сайд 8 сар хүртэл гаднын улсуудаас зээл авч байх боломжтой гэж үзсэн байна. Зарим эдийн засагчид АНУ өрөө багасгахын тулд, баруун хэсгийн зарим газрыг зарах хэрэгтэй. Эсвэл 400 тэрбум доллараар үнэлэгдэх алтаа зарах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Харин Сангийн сайд Гайтнер алт зарах нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө. 400 тэрбум долларын алтыг зарсан ч хэдхэн сарыг л аргацаана гэж үзэж байна. Учир нь АНУ сард 125 тэрбум доллар гаднын улсуудаас зээлж авдаг байна. АНУ одоогоор  Хятадад 1 триллион гаруй долларын өртэй, Японд 890 тэрбум долларын өртэй юм байна. 1962 оноос хойш АНУ татварын хөнгөлөлт болон гаднын улсуудад явуулж байсан дайн зэрэгт зориулж өрийн дээд хязгаарыг 74 удаа нэмсэн байна.  2000 онд нийт өр 5.5 триллион доллар байсан. Түүнээс хойш гадаад өр бараг 3 дахин өсчээ. Америкийн гадаад өр цаг минутаар  нэмэгдсээр байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш