Өнөөдөр арав гаруй жилийн өмнө батлагдсан стандартаар нэг эмч, сувилагч гэхэд 2-3 хүний ажлыг хийдэг аж. Тэд хөдөлмөрийн нөхцлийг тодорхой болгох хууль хүсч байсан. Гэвч тулгамдаад байсан асуудал нь улам чангарчээ. Нэг үгээр хэлбэл ажлын хариуцлага тооцож торгууль шийтгэл ногдуулах хэмжээ нь өмнөх хуулиас 70-140 дахин нэмэгдүүлсэн нь амьдралд нийцсэнгүй. “Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллах нөхцлийг боомилсон хууль” гэж үзэн энэ хуулийг бодитой, ул суурьтай дахин хэлэлцэх шаардлагатай байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдэгдэж асуудлыг шийдэх хүртэл хуулийн хүрээнд шат дараалсан хэлбэрээр тэмцэхээ өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Мөн бүх эрх мэдлийг төрийн захиргааны байгууллагуудад төвлөрүүлсэн. Эмч, ажилтнуудын ажиллах нөхцлийг бүрэн хангаагүй. Хүлээлгэх хариуцлага нь хэт өндөр зэрэг өрөөсгөл хууль болсон гэв. Хуулийг нууц байдалд батлуулсан нь, араасаа гомдол чирэгдэл, бухимдал дагуулж учир дутагдалтай болсон тул хуулиа цуцлахыг хүсч эсэргүүцлээ илэрхийллээ.
Ц.Мягмарбаяр