logo
Өнөөдрийн зурхай /2016.01.28/

Өнөөдрийн зурхай /2016.01.28/

2016/01/28

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 19. Бархасвадь гараг.   Харцага одтой, 7 улаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. 

 Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эрч хүч ихээхэн буурах өдөр. Эрүүл мэнддээ онцгой анхаар. Сэтгэл гутарч болзошгүй байна. Зарим хүмүүс архинаас хамааралтай болох магадлал өндөр байна. Настайчууд өдрийн турш архаг хууч өвчиндөө анхаарал тавихыг зөвлөе. Тэдэнд нэр хүндтэй туршлагатай эмчийн зөвлөгөө хэрэгтэй байна. Эмчийн зөвлөгөөг чанд мөрд. Эс тэгвээс өвчин хүндэрч эдгэшгүй болох нь.


Үхэр (4/20-5/20)

Мэргэжлийн үйл ажиллагаандаа идэвх гаргах өргөн боломж эсвэл карьер, уран бүтээл, өөрийгөө илэрхийлэх тал дээр өсөлт гарах магадлалтай. Хайр дурлал, романтик адал явдалд таатай. Шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Оройг хайрттайгаа лааны гэрэлд романтик байдлаар өнгөрөө. Харин энэ ордны эрэгтэйчүүдийн хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна. Мөн гэр бүлийнхнийхээ дунд өндөр дуугаар ярьж, хурц үг хэллэг хэлэхээс болгоомжил.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэрэг эрчимтэй өрнөж, цагийг завгүй өнгөрөөнө. Гэхдээ завгүй байлаа гээд хоосон явж ходоодоо өвтгөхгүй байхыг анхаарна уу. Өдрийн тал гэхэд та ажлынхаа тэн хагасыг нугалах бөгөөд үр дүн хангалтгүй байна. Ямар ч харилцаанд орсон сөрөг үр дагаврыг дагуулах магадлал маш өндөр байна. Гэр бүлийн болон дотны хүмүүстэй маргаж, харилцаагаа хүндрүүлэх бололтой. Энэхүү маргаан нь даамжирч харилцаа холбоогоо бүрмөсөн таслахад хүргэнэ. Ажил мэргэжлийн хүрээнд олсон дадлага туршлагадаа тулгуурлан эрүүл ухаанаар шаргуу ажиллах хэрэг гарна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Ингэж жижиг гэлтгүй бүхий л асуудлуудыг сайтар анхаарч харж чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно. Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно. Гэхдээ юуг дутуу хийсэн гэдгээ бодож хамаг цагаа өнгөрөөх хэрэггүй. Гадаад хүмүүстэй ярилцахад хэлний бэрхшээл гарах бөгөөд таны бусадтай харилцах харилцаанд асуудал гарна. Тайван байж, тухайн хүний юу хэлж байгааг нарийвчилсан биш юмаа гэхэд ерөнхийд нь ойлгохыг хичээ. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.


Арслан (7/23-8/22)   

Ажил хэргээ дуусгах, өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, дотно хүнтэйгээ харьцахад сайн өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлага эсвэл түншүүд тань үнэлэх магадлалтай. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хүчээ бусдын хүчтэй нэгтгэн тэмц. Ажил хэргийн шинэ холбоо хайр дурлалынх болон хувирч болзошгүй. Хэрэв төлөвлөснөө эхлүүлж чадвал ирэх онд таныг ихээхэн үр ашиг хүлээж байна. Өнөөдрийн амжилт тань таны хүрээллийг нэмэгдүүлж, ажлын хамт олонд тань таныг хэн болохыг харуулах сайхан боломжийг олгоно.


Охин (8/23-9/22)   

Өнөөдөр өмнөх өдрийн таагүй хандлага үргэлжилнэ. Таагүй муу мэдрэмж төрж бие суларч доройтно. Сэтгэл санаагаа тайван байлгаж тайвшрахын тулд энэ оройг гэрээс гадуур өнгөрөөж болно. Олон нийтийн харилцааны арга хэмжээ ба үйл явдлууд түвэггүй болж өнгөрнө. Өөрөөсөө дээд шатны эмэгтэйгээс дэмжлэг хүсэх ба олж авахад үдээс хойш амжилт гарна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр таны ажил, уран бүтээлд сэтгэл санааны өөрчлөлт, хэсэгхэн зуурын нөхцөл байдал ихээр нөлөөлнө. Өнөөдөр урлагийн салбарынхан ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул хийж буй зүйлийнхээ хор уршигийг эхлээд сайтар тооцоолон бодох хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийж амжилт олж магадгүй. Зөн билэгтээ найд. Тэр танд агшин зуур шийд гаргахад тусална. Хэрвээ таны ходоод гэдэс өвдөөд байгаа бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй бөгөөд гэрийн аргаар эмчлэх гэж оролдох нь улам асуудлыг хүндрүүлэх магадлалтай.


Хилэнц (10/23-11/21)   

Таны эргэн тойронд өөрчлөлтүүд гарна. Хуучны харилцаа холбоо утга учиргүй болно. Шинэ танилуудтай болно. Хуучин нөхөрлөл түншийн ба гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэхийн тулд та багагүй хүчин чармайлт зарцуулна. Өдрийн төгсгөлд салхинд алхах, спортоор хичээллэх зэргээр амралтаа төлөвлөхийг хичээ. Эдгээр нь ачааллыг хөнгөвчилж стрессийг бууруулна. Шинэ харилцаа, хайрын эхлэл нь гоонь эрчүүдэд дээд зэргийн мэдрэмж төрүүлнэ.


Нум (11/22-12/21)   

Таны зорилго үнэхээр өөрийн таны зорилго уу эсвэл хэн нэгний зорилгын нэг хэсэг үү гэдгийг олж мэд. Яг одоо таны зорилго танд тохирох уу үгүй гэдгийг шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Таны танилын хүрээ өргөжих болно. Ямар нэг хариуцлагатай ажил хүлээж авахаас өмнө амьдралаа тал бүрээс бодолцож, хайртай хүндээ хангалттай цаг гаргаж чадах эсэхээ сайтар бодолц. Мөн энэ таны амьдралд ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг бодолц. Эцэг эхдээ цаг гаргахаас битгий татгалз.


Матар (12/22-1/19)   

Ажил хэргийн амжилт таны талд байна. Чухал үүрэг даалгаварыг санасанаас түргэн гүйцэтгэж удирдлагаас урмын үг сонсоно. Өөрийгөө илтэд хүндлэхгүй байх харьцаанаас болгоомжилж хэт их цэцэрхэж, мэдэхгүй зүйлийг мэддэг болж ярин бусдын элэг доог болохоос сэрэмжил. Таны шинэ албан тушаал танд өөрийн чадвараа бүрэн ашиглах боломж олгох бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно. Гэрйинхээ үүд хаалгыг танайд зочлохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байлгах ёстой. Танд ойрхон байдаг хүмүүст анхаарал халамж тавиарай.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр таны анхаарлыг томоохон өөрчлөлт хийх асуудал татна. Иймээс энэ асуудлыг эргэлзээгүй шийдсэн байх ёстой, Шинэ ажлын байр, сургууль хайж байгаа бол бүтэмжтэй. Хөрөнгө мөнгө дутагдал байгаа бол бүү гутар. Ойрын ирээдүйд орлогын шинэ эх үүсвэртэй болно. Хэрэв хайртай хүн тань таниас өөр давхрагаас гаралтай, өөр соёл, зан заншилтай бөгөөд энэ нь танд таалагддаггүй бол эдгээр зүйлсэд нь нэг их ач холбогдол бүү өг.


Загас (2/19-3/20)

Энэ өдрийн үйл явдал түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөнтэй матруудын сэтгэлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээ. Амьсгалын дасгал хийж тайвшир. Удаан хугацааны аялал болон аяллын төлөвлөгөө зохиохдоо гарч болох эрсдэлийг тооцон сайн төлөвлөх хэрэгтэйг анхаараарай. Хэрэв та эелдэг байвал үл хөдлөх хөрөнгө болон санхүүтэй холбоотой асуудлуудаа амжилттай шийдвэрлэж чадна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш