Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель УИХ-ын нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсонтой холбогдуулан зарласан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 2011 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 11.40 цагт эхлэв.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл хүндэт зочин хатагтхай Ангела Меркелийн хамт чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд УИХ-ын гишүүд босч хүндэтгэв. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар байлцав.
Хатагтай Ангела Меркелийг тусгайлан зассан хүндэтгэлийн ширээнд суусны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж, ХБНГУ-ын канцлер хатагтай Меркель Таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, УИХ-ын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэв.
УИХ-ын дарга дараа нь хүндэт зочныг Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урилаа. УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд нь УИХ-ын дарга УИХ-ын өмнөөс талархал илэрхийлээд ажлын амжилт, сайн сайхныг хүсч Монгол оронд тавтай зочлохыг ерөөлөө.
Хатагтай Ангела Меркель УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын зарим гишүүнтэй мэндчилж түр зуур боловч харилцан ярилцаад амжив.
Манай улсад зочилсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000 оны 11 дүгээр сарын 14-д, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2002 оны 10 дугаар сарын 16-нд, БНХАУ-ын Дарга Ху Жинтао 2003 оны 6 дугаар сарын 5-нд, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш 2005 оны 11 дүгээр сарын 22-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхэд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж байжээ. Харин энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойд зориулан 2009 оны 12 дугаар сарын 10-нд, Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан 2010 оны 10 дугаар сарын 19-нд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулсан юм.
Хүндэтгэлийн хуралдааны өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркель нар өнөөдөр Төрийн ордонд уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
УИХ-ын дарга хэлэхдээ, Герман улсад төдийгүй Европод нэр хүндтэй улстөрч Тантай Монгол нутагтаа уулзаж байгаадаа их баяртай байна. Таныг хүндэтгэн манай парламент хүндэтгэлийн хуралдаан хийхээр бэлтгэж байгаа. Таныг хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлэхээр болсонд талархаж байна.
Манай хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаад бид баяртай байдаг юм. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг улам өндөр түвшинд гаргахад таатай сайхан боломж олгож байна гэж үзэж байна.
Манай Улсын Их Хуралд Монгол-Германы найрамдлын томоохон бүлэг ажилладаг. Хоёр орны парламентын гишүүд харилцан айлчилж санаа бодол, арга туршлагаа хуваалцаж байгаа нь парламент хоорондын харилцааны зэрэгцээ иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Манай орны тухайд эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Улс төрийн хувьд ардчилсан парламентыг бэхжүүлж төлөвшүүлэхээр зорьж байна. Ирэх жил манай парламентын ээлжит сонгууль болно. Үүний өмнө сонгуулийн хуулиа шинэчлэх ажлыг үндсэнд нь шийдэж байна. Мөн удахгүй дараа оныхоо төсвийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа үед Таны айлчлал болж байна гэлээ.
Хатагтай Меркель Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэх болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлээд “Манай ард түмэн Монгол орны ардчилал, хөгжил дэвшлийг анхааран харж, тус дэм болохыг хичээж байдаг юм. Танай сайхан оронд айлчлах завшаан тохиосонд их баяртай байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрэх боломж нөхцөл бүрэн дүүрэн байгаад ч сэтгэл хангалуун байна” гээд дөнгөж сая Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзалт хэлэлцээ хийсэн тухайгаа дурьдав.
Уулзалтад УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн байлцав.