1.Ц.Мөнхбаяр дарга аа, Улаанбаатар хотын утаа, хог хаягдлаас болж нийслэлчүүдийн хэдэн хувь нь амьсгалын замын болон гоц халдварт өвчинд нэрвэгдэж байгааг та мэдэх үү?
2. Улаанбаатар хотын замын түгжрэл, эвдрэлээс болж нийслэлчүүдийн хэдэн хувь нь замын түгжрэлд цагаа үр ашиггүй өнгөрүүлж, автын ослоор амиа алдаж, хүний эрх зөрчигдөж, хэчнээн төгрөгийн алдагдалд орж байгааг та мэдэх үү?
3.Улаанбаатар хотод нийгмийн хэв журам алдагдаж, архидан согтуурах, ядуурал ихэсч, эмх замбараагүй байдал газар авсанаас болж хэчнээн хүн гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн золиос болж байгааг та мэдэх үү?
4. Ц.Мөнхбаяр дарга аа, Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдэл, газрын наймаа, авлигал, хээл хахууль газар авсан тухай тодорхой судалгаа байдаг. үүнээс болж нийслэлчүүдийн хэчнээн хувь нь амь, амьдрал, эд хөрөнгө, бизнесийн эрх ашгаараа хохирч, хэлмэгдэж байгааг та мэдэх үү?
5. Ц.Мөнхбаяр дарга аа, Улаанбаатар хотын олон мянган иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөө үндсэндээ алдагдсан. Улаанбаатарчуудын учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд Та ямар, ямар аж ил хийж байна вэ?
Хэрвээ та энэ бүхнийг мэдэхгүй байгаа бол, мэдэхийг хүсч байгаа бол энэ асуултын хариуг нийслэлчүүдээс асуугаарай. Харин бид нийслэлчүүдийн эрхийн өмнөөс эдгээр асуултыг Таньд тавьж байна. Тиймээс хариултаа нийслэлчүүдийнхээ хамтаар 2011 оны 10 дугаар сарын 11-ны дотор Таниас яаралтай авахыг хүсч байна.
Нийслэлийн АХХ-ны ерөнхий зохицуулагч Ж.БАТЗАНДАН
Эх сурвалж: