logo
Өнөөдрийн зурхай /2016.02.01/

Өнөөдрийн зурхай /2016.02.01/

2016/02/01

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Урьдын хийсэн ажлын үр дүнг амсах цаг. Ямар нэгэн юм байгуулахыг хүсвэл жишээ нь байр, зуслангийн байшин, гэр бүл гэх мэт бат бөх үндэс суурьтай хий. Зорьсон зорилгодоо хүрэхдээ бусдын атаархал дургүйцлийг төрүүлэхгүйн тулд элдэв зан, эв зүйг баримтал. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх нь хүндрэлтэй байсан олон нөхцлийг хөнгөвчлөх болно. Хувиараа бизнес эрхэлдэг энэ ордныхон зар сурталчилгаа ашиглан бизнесээ олонд хүргэвэл ашиг орлого нэмэгдэнэ.


Үхэр (4/20-5/20)

Та хэдийгээр авъяаслаг нэгэн боловч хайнга байдлаасаа болж ажил дээрээ амжилт гаргаж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудаа өөрөө гүйцэтгэж чадах олон жижиг хэсэг болгон хуваа. Таны харилцаа дотны хүмүүсийн хувь заяанд нөлөө үзүүлнэ. Танд хандсан сайхан үг, үйл явдалд сайнаар хариу өг. Өнөөдрөөр эргэн тойрны хүмүүст анхааралгүй байж болохгүй. Оюуны эрэл хайгуул хийж, хий хоосон итгэл найдвараар амьсгалан өнөөдрийг өнгөрөөх бололтой. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Худалдаа наймаа, эрсдэлтэй үйлдвэрлэл эрхлэхэд сайхан цаг үе. Өнөөдөр эмэгтэй энэ ордныхон шинэ сонирхолтой шинэ хүнтэй танилцаж магад бөгөөд эсвэл хуучин найз чинь өөр талаараа танигдах болно. Эрэгтэй энэ ордныхон энэ өдөр байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй. Хуучин харьцаагаа сэргээх эсвэл шинэ учрал эхлэх магадлалтай. Хувийн амьдралынхаа шинэ үе шатанд бэлд. Харамсалтай нь хувийн харилцаа таны хариуцлагатай, эелдэг байдлыг хадгалж чадахгүй бололтой. Таагүй сэтгэл санаа, түрэмгий ууртай байдал нь таныг л туйлдалд оруулна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эрч хүчний тэсрэлттэй өдөр. Зорилгодоо хүрэх тэмүүлэл ажлын эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж нандин мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх нөхцөл нь болно. Хүмүүс, хамт олонтойгоо харьцаагаа сайжруулахад дур булаам байдлаа ашигла. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ амжилтаар бахархах болно.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр элдэв хүндрэл, бэрхшээл эсвэл боловсон хүчний таагүй халаа, сэлгээнд бэлэн бай. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа, дутагдал гаргахгүйн тулд бүхнийг эрүүл, саруул ухаанаар тооцоол, бусдын зөвлөгөөг бүү дага. Зөвхөн өөртөө болон зөн билэгтээ найд. Ганцаар байхдаа хийж буй зүйлийнхээ тухай олон талаас нь бодож тунгаан зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна.


Охин (8/23-9/22)   

Энэ ордны хүмүүсийн хувийн амьдрал хүндхэн байна. Хайртай хосууд үе үе хэрэлдэж, нэг хэсэг хугацааг тусдаа өнгөрүүлнэ. Ялангуяа эмэгтэй энэ ордныхон энэ өдөр нь туйлын таагүй. Тэд нарын эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, гэмтэл үүсч болно. Ойрын хүмүүст хүндрэл үүсч болно. Найз нөхөд, ивээн тэтгэгчдийнхээ харьцааг ахин эргэцүүлэн тунгаахад илүүдэхгүй. Халдварт өвчин тусч болзошгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Эрч хүчний шинэ эх үүсвэртэй болох, өөрийгөө батлан харуулах өдөр. Яаруу сандруу шийдвэр гаргах, нэгэн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр зүтгэх нь алдаа эсвэл санхүүгийн хохирол учруулна. Танаас ихээхэн цаг зав хүч шаардах гэр орны ажил таны өмнө хүлээж байна. Үүнд болон хүүхдүүддээ цаг зав гарга. Өнөөдөр энэ ордны хүмүүс газар шороо ухах, мод бут суулгах, байшингийн суурь тавих зэрэгт тааламжгүй байна. Бага насны энэ ордныхон төмөр болон хатуу биетээс болгоомжил.


Хилэнц (10/23-11/21)   

Од гарагсын эсрэг хандлага танд эрч хүч өгнө. Эрч хүч бусдад ч нөлөөлнө. Ямар ч эд зүйл худалдан авах үйлчилгээ хийлгэхэд тун таатай өдөр. Томоохон худалдаа наймаа хийх эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх, тансаг зүйлд мөнгө үрэхэд таатай. Өрхийн ба хувийн төсвөө хүндрэлд бүү оруул. Энэ нь удаан хугацаанд үргэлжилж болзошгүй. Өнөөдөр та харин театрт очиж үзвэр үзэхийг хайртдаа санал болгох-хэрэгтэй. Энэ нь таныг ямар их халамжтайг илтгэнэ.


Нум (11/22-12/21)   

Өнөөдөр таны ажил хэргийн маргаанаас болж өдөөн хатгалаг, хий дэмий хоосон хардалт зэрэг таагүй үйл явдлууд ардаас тань салахгүй байна. Ажил хэргийн маргааныг аль болох хурцдуулахгүйгээр шийдвэрлэж, бага зэрэг нэр хүндээ унагаан зохицуулаарай. Энэ нь удахгүй таны зөв байсныг тэд мэдэрч сэвтсэн нэр хүнд тань улам ихээр өсөх болно. Жижиг чулуугаар том чулууг цохих гэдэг энэ. Харин хайр дурлалын хувьд маргаан гарах хэдий ч энэ нь газар авч чадахгүй намжина.


Матар (12/22-1/19)   

Албан тушаал ахих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олно. Хамт олны дунд болж буй худал хуурмаг, элдэв явдлын нууц шалтгааныг бүү ух. Ажил дээрх асуудлуудыг шийдэх өвөрмөц арга олж шинэчлэлтийн санаа дэвшүүлэхийг зөвлөж байна. Харин хүнтэй муудалцах, хэн нэгнийг далдуур муулах зэргийг тэвчээрэй. Хайр сэтгэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.


Хумх (1/20-2/18)   

Албан хаагчдад өөрийн сайн талуудаа харуулах боломж гарна. Нийгмийн байр сууриа дээшлүүлэх асуудал тавигдана. Энэ нь биелэх бүрэн боломжтой юм. Олонх энэ ордныхон санаандаа таарсан ажил олно. Энэ нь тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлнэ. Улс төрч, төрийн зүтгэлтэн болох сонирхолтой хүмүүс энэ өдрийн таатай хандлагыг ашиглан ирээдүйн улс төрийн карьерынхаа үндэс суурийг тавь.


Загас (2/19-3/20)

 Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуул. Илтгэл тавь. Энэ ордныхон маш сэтгэл татам байх ч зарим нь хайрын амтанд умбах, эсвэл хагацал амсах бололтой. Эрэгтэй энэ ордынхон ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой. Зарим энэ ордныхон бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш