logo
Таксины жолооч нар нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй байна

Таксины жолооч нар нийгмийн даатгалд хамрагдах хүсэлтэй байна

2016/02/01
“Амьдрал тэгш Монгол” төрийн бус байгууллагын хүсэлтээр Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Такси” төслийн хүрээнд 300 гаруй иргэнийг хамруулан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжуудыг сурталчлах ажлыг хийсэн байна. Нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, нийгмийн даатгалын сангаас хүртэх тусламж үйлчилгээ, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын шинэчлэл зэрэг сэдвээр Нийгмийн даатгалын холбогдох ажилтнууд мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулан, зөвлөгөө өгчээ. Таксины жолооч нар сургалтын ач холбогдлыг үнэлж, сайн дурын даатгалд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш