logo
Нийтийн зориулалттай 18 дугаар байрыг дахин төлөвлөнө

Нийтийн зориулалттай 18 дугаар байрыг дахин төлөвлөнө

2016/02/01
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/76 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд байрлах  нийтийн зориулалттай орон сууцны 18 дугаар байрыг дахин төлөвлөж, барилгажуулна.

Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш