logo
Өнөөдрийн зурхай /2016.02.02/

Өнөөдрийн зурхай /2016.02.02/

2016/02/02

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 24. Ангараг гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таны эрүүл мэндэд ноцтой аюул учирч магадгүй. Мөн ажил төрлийн асуудлууд ч хүндрэлтэй болно. Хэрвээ боломжтой бол урьдчилан сэргийл. Идэвх багасна. Бусдын хэрэгт бүү оролц. Эрүүл мэнддээ анхаарч эхлэхгүй бол ажлын ширээнээсээ удаан хугацаагаар холдож мэдэхээр байна. Хоолны дэглэм сахиж байгаа энэ ордныхны хувьд хоолоо тохируулж идэх нь чухал.


Үхэр (4/20-5/20)

Санхүүгийн баланс ашигтай заах боловч бүтээгдэхүүн нийлүүлэлтээ тогтоосон хугацаанд нь биелүүлж чадахгүй. Түншүүддээ найдаад хэрэггүй. Анхаарлаа бүү сулруул. Хэтийн төлөвийн асуудлаар түншүүдтэйгээ бүү маргалд. Хүнд харилцаанд буулт хийх чадвартай бай. Танаас ихээхэн сэтгэл зүрхний болон биеийн хүч гаргахыг шаардана. Та мөнгө санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж чадна. Гэхдээ яаран өгсөн амлалтаас болоод хамт ажиллагсдын дунд үл ойлголцол үүснэ. Дарга удирдлагатай зөрчилдөж болзошгүй. Та эртнээс төлөвлөж, болгоомжтой хөдөлбөл бүх зүйл нааштай шийдэгдэнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Хувийн гэр бүлийн амьдрал таны хамгийн чухал асуудлын нэг болно. Хосууд гэр орноо тохижуулах, гадаадад амрах асуудалд ихээхэн хүч хөрөнгө зарцуулна. Аялал жуулчлалд явахын өмнө маргалдахгүй байхыг хичээ. Амралтаа төлөвлөх, хамтын ажил хэргээ явуулахад ойр дотнынхныгоо татан оролцуул. Магадгүй янз бүрийн ажил ба асуудлууд нь танаас дээд зэргээр идэвхийг, хөдөлмөрлөх чадварыг гаргахад хүргэнэ. Өдрийн эхний хагаст амралтын тухай мартах болох нь хөл хөдөлгөөн ба халамж нь таныг нэг хором ч суулгахгүй байх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ажлын хамт олон болон танилуудтайгаа зөрчилдөж, харилцаандаа ан цав гаргахгүйн тулд өнөөдөр уур омгоо тогтоон барьж сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг од эрхэс танд сануулж байна. Танаас нийгэмд эзлэх байр сууриар доогуур хүмүүстэй бага зэрэг их зан гарган харьцах, харин дээд тушаалын хүмүүсийн ая эвийг гайхалтай олж чаддаг чадвар тань карьераа өсгөхөд туслах бололтой. Гэхдээ хамт олны зүгээс таны энэ байдлыг сайшаахгүй нь лав. Тэд таныг далдуур муу хэлж, шоолох бололтой.


Арслан (7/23-8/22)   

Туйлын таагүй өдөр. Учир нь өнөөдөр та эргэн тойрныхонтой багагүй асуудалтай байхыг од эрхэс анхааруулж байна. Таны холбоотон хэмээн байсан хүмүүс зохисгүй харьцаа гаргах эсвэл урван тэрслэх бололтой. Хэрвээ та буулт хийхгүй бол нөхцөл байдал маш их дордох болно. Хагархай сав суулга, эвдэрхий эд зүйлс зүүдэлбэл муу ёр.


Охин (8/23-9/22)   

Ойр дотны хүний харьцаа хууран мэхлэлт, амласнаа биелүүлэхгүй байх, заль мэхнээс болж хөндийрч болзошгүй байна. Ойр дотны хүнтэйгээ сөргөлдөж болзошгүй байна. Таныг сэтгэл санааны өрнөлт хүлээж байх боловч өнөөдөр энхийг бүтээгчийн дүрд тоглохгүй, бүрэн бодоогүй ажлыг бүү эхэл. Үдээс хойш хууралт эсвэл хардлага ирнэ. Хариугаа мөн тэр зоргоор авсны хэрэггүй. Уушгины өвчинд овьёос буцалгаж уух, цэвэр агаараар амьсгалах нь тустай.


Жинлүүр (9/23-10/22)   

Нарийн дипломатч зан ба нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ховорхон авьяас чадвар тань бүхий л харилцаа холбоонд таны туслагч байх болно. Та гайхмаар ажиллах чадвартай бөгөөд үнэмшмээргүй олон зүйлийг хийж чадна. Энэ өдөр бие организмд хор хөнөөл учруулж болохуйц юм бүхнээс зай барьж хол байхыг хичээгээрэй. Архи дарс мэтийн согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэх, их хурдтай явах, хурц үзүүртэй болон тайрч зүсдэг багаж хэрэгслүүдийг ашиглах зэргээс аль болох татгалз.


Хилэнц (10/23-11/21)   

Ажлаас хоцрох, ажил хэргийн уулзалт тасалдах мөн хэрэгтэй мэдээлэл бараа захиа захидал хүлээн авахад таагүй явдал учрах өдөр. Өөрийн хүчийг тараан цацах хэрэггүй ба өндөр том зорилго тавьсны хэрэггүй. Хэргэм зэрэг эсвэл магтаалд дурлах нь хувийн алдаа гаргах, хамтрагч нартайгаа ойлголцоход хэцүү болгоно. Ажлын уулзалт ба гэрээ хэлэлцээрийг өдрийн эхний хагаст биелүүлэх хэрэгтэй.


Нум (11/22-12/21)   

Хэт ядарснаас болж стресст орж болзошгүй. Үүнээс гарахын тул хүнгүй газар очиж чанга орилох, эсвэл караокед орж дуулахыг одод зөвлөж байна. Харин ажил дээрээ энэ байдлаа хүнд харуулахгүйгээр аль болох бусдаас хөндий байхыг эрмэлз. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Зөнтэй зүүдэлнэ. Хөгжмийн зэмсэг зүүдэлбэл баяр хөөр, таатай мэдээг зөгнөж буй хэрэг. Эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцаж оройг таатай өнгөрөөх, цаашлаад нэг насны ханиа сонгох шаардлага тулгарна.


Матар (12/22-1/19)   

Зарим хүсэлт, шаардлагадаа татгалзсан хариу авна. Бүтэлгүйтэл таныг сандаргана. Гэсэн ч энэ замаар цаашид явах хэрэггүй болсныг мэднэ. Тиймээс таагүй байдлаас гарах өөр арга хай. Найз нөхдөөсөө тусламж хүс. Одод таныг хувийн амьдралдаа анхаарал хандуулж оюун санаагаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Үүний үр дүнд таны үйл ажиллагаа тодорхой тогтвортой болж ирнэ. Хэрэв та хэн нэгний өмнө буруутай гэж боддог бол та эхлээд таны өмнө буруутай хэн нэгнийг эхлээд уучил. Оройг гэр бүлийнхэнтэйгээ зугаатай өнгөрүүлээрэй.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр та удаан мөрөөдсөн аяллын төлөвлөгөөгөө зохионо. Аахар шаахар зүйлд анхаарлаа бүү сарниул. Хамгийн гол асуудалдаа анхаарлаа дээд зэргээр хандуул. Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол амжилтгүй байдалд хүргэх зүйл хийх хэрэггүй гэсэн зүйр үг байдгийг сана.

 


Загас (2/19-3/20)

 Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуул. Илтгэл тавь. Энэ ордныхон маш сэтгэл татам байх ч зарим нь хайрын амтанд умбах, эсвэл хагацал амсах бололтой. Эрэгтэй энэ ордынхон ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой. Зарим энэ ордныхон бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш