logo
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар С.Алтанцэцэгийг томиллоо

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар С.Алтанцэцэгийг томиллоо

2016/02/02
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал Даваа гарагт болж Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, С.Алтанцэцэгийг оронд нь томиллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь Хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр Эрхүүгийн их сургууль, ОХУ-ын нийгмийн ухааны академи, Хумболдын их сургуулийн герман хэлний ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Сеаттле Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, англи, орос, герман хэлтэй.

С.Алтанцэцэг 1983-1996 онд Монголын үндэсний телевизэд редактор, тоймч, 1993-1996 онд Монголын радио, телевизийн ОХУ дахь тусгай сурвалжлагч, 2002-2006 онд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2006-2008 онд НҮБ, Монгол Улсын Засгийн газрын “Хүний хөгжлийн төсөл”-ийн ерөнхий зохицуулагч, 2009-2010 онд Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч, 2010-2012 онд МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор, ерөнхий захирал зэрэг хариуцлагатай алба хашиж байсан туршлагатай боловсон хүчин юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш