logo
Өнөөдрийн зурхай /2016.02.03/

Өнөөдрийн зурхай /2016.02.03/

2016/02/03
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 25. Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй хар мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Зөрчилтэй өдөр боловч бүх гай зовлон таныг тойрон өнгөрөх тул та төлөвлөгөөгеө биелүүлж чадна. Та огтхон ч эргэлзэлгүйгээр тусламжид нь найдаж болох шинэ найзуудтай болно. Энэ цаг үед анхаарал болгоомжтой бай. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Хатгаа тусч, хоолны хордлого болж болзошгүй. Хэн нэгэн танд хайртай болсон тухай сонсоод өөртөө итгэх итгэл нэмэгдэж дур хүсэл төрнө. Од гарагс танд сонирхолтой адал явдал илгээж байгаа тул нээлттэй байж үр дүнтэй ашигла.


Үхэр (4/20-5/20)

Та хамт олон, найз нөхдийнхөө нөлөөнд улам ихээр орно. Энэ арав хоногт таны орлого банкны үйл ажиллагаа хөрөнгө оруулалтаас шалтгаална. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарна. Биеийн хүнд ажлаас зайлсхий. Хүмүүстэй харьцахаа хязгаарла, ялангуяа танихгүй хүмүүстэй. Шинэ ажил эхлэхэд саад тотгор учирч магадгүй. Тавьсан зорилгоо эргэн харж, өөрчлөх төлөвтэй. Танд аялал томилолтоор явах ажил тохиромжтой. Даргатайгаа харилцаагаа сайн байлгаж түүний дэмжлэгийг ав,


Хамтатгах (5/21-6/21)

Уран бүтээлийн эрч хүч, итгэн үнэмшүүлэх чадвар онцгой өндөр үе. Улс төрийн илтгэл тавих, сургуульд сурах талаар өргөдөл өгөх, ер бусын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай өдөр. Түншүүдтэйгээ хэлэлцээрийн аргаар маргаан санал зөрөлдөөнөө шийд. Бронхит хүрч хүндэрнэ. Өнөөдөр эхэлсэн бүх зүйл найдлагагүй бүтэлгүйтнэ. Хамгийн дотны хүмүүстэйгээ харилцаагаа хүндрүүлэхээс зайлсхий. Танд хэн ч, юу ч хэрэггүй мэт санагдах бололтой.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эмэгтэй энэ ордныхон эртнээс бодож санаж явсан хүслээ гүйцэлдүүлэх эсвэл хувийн амьдралдаа амжилт олох магадлал өндөр байна. Дур булаам байдал нэмэгдсэнээр эрчүүдийг өөртөө ихээр татах бололтой. Харин эрэгтэй энэ ордныхон итгэл эвдсэн үйлдэл гаргахгүйг хичээ. Эс бөгөөс та сайн найзаа алдаж мэдэхээр байна. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэйг сана.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр таны хувьд холимог өдөр байх бөгөөд энэ өдөр хүнтэй уулзах, эд агуурс авах, бурхан тахилдаа өглөг өгөх зэрэгт сайн байна. Харилцаа холбоо тогтооход сайн өдөр. Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Таны шинэ ажил хэрэгт туслах нөлөө бүхий хүмүүс бий болно. Ганцаарчлан, дотоод анхаарлаа төвлөрүүлэн ажиллах ажил хэрэгтээ амжилт олох магадлалтай байна.


Охин (8/23-9/22)   

Аливаа амлалт, андгай тангарагт бүү итгэ. Хөндлөнгийн хүмүүс эсвэл эрх мэдэлтнүүдтэй томоохон асуудалтай орооцолдож магадгүй. Ирээдүйн түнш хамтран ажиллагч тань итгэлийг тань эвдэх болно. Та энэ өдөр санаандгүй байдлаар оновчгүй зүйлд зарлага гаргана. Өөрийгөө тоох байдлаар хачирлагдсан төрөлхийн бардам зан нь төөрөгдөл, алдааны шалтгаан болно. Байдлын өрнөлийг хянаж, санаачлагыг алдаж болохгүй. Өнөөдөр зөвхөн мөрөөдөж байсан үзүүлэлтдээ хүрч чадна.


Жинлүүр (9/23-10/22)   

Ноцтой өдөөн хатгалга, зөрчилдөөнтэй өдөр. Эргэн тойрны хүмүүстэйгээ муудалцахыг үгүйсгэхгүй. Тохиолдлын сануулга, шүүмжлэлийг бүү эмзэглэн хүлээж ав. Түншүүдийнхээ нэр төрөө эрхэмлэсэн занг хөндөж, тэдний хардлага атаархлыг төрүүлэхгүй тулд харилцаандаа туйлын анхаарал болгоомжтой бай. Хэн нэгэнд хэтэрхий ихээр итгэж найдах, аль эсвэл ажлын хамтрагчдаа итгэж байсан алдаатай ойлголт нь таныг мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх, аль эсвэл өмнөө тавьсан зорилгодоо хүрэх замд тань саад тотгор учруулах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Од эрхсийн нөлөөгөөр гомдомтгой болох өдөр. Арьсны ялангуяа харшлын өвчнүүд хурцдаж болзошгүй. Хардалтаас зайлсхий, өөрөө ч хардуулах шалтаг бүү гарга. Өнөөдөр та онцын чухал хичээл зүтгэл гаргахгүй ч ашигтай ажлыг амжуулах ба эсрэг хүйстнийхээ анхаарлыг татна. Хальж бялхаж байгаа таны эрч хүч нь эргэн тойрныхонд баяр, итгэл, өөдрөг байдлыг төрүүлнэ. Шийдвэртэй үйл хөдлөл, зорилготой, тэмүүлэлтэй байдал чинь өндөр амжилтад хүрнэ.


Нум (11/22-12/21)   

Мэргэжлийн салбарт ажиллагсад өнөөдөр гаднын хүнтэй маргахгүй байхыг хичээ. Учир нь таныг өдөөн хатгалаг, хэн нэгний атаа жөтөө тойрон гарахгүй. Харин гэр бүл өнөөдөр маш гайхалтай байх бөгөөд таныг гадаад руу аялах санал хүлээж байна. Бага насны хүүхдүүд унаж бэртэх эрсдэл байгаа тул хянамгай байхыг одод зөвлөж байна. Өнөөдөр орой Далай ван гараг танай ордонд зочлох тул түүнд сүү өргөх зэргээр аргадах хэрэгтэй бөгөөд энэ нь танд хариу нь удахгүй ирэх болно.


Матар (12/22-1/19)   

Ажил хэргийн гэрээ хэлэлцээ байгуулахад таагүй өдөр. Шинэ санаа олох талаар өрсөлдөгчид чинь танаас илүү байна. Шийдвэрийг бусдын дарамтан дор бус өөрөө гаргах ёстой. Ийм тохиолдолд хамтран ажиллаж болно. Танд сэтгэлийн зовлон байгаа бол ганцаар агаарт гарч амрах хэрэгтэйг сануулж байна. Харин үүнийг хэн нэгэнд хэлэхгүй байхыг бод.


Хумх (1/20-2/18)   

Эсрэг тэсрэг зөрчилтэй үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ өдрийн нэг хэсэг нь идэвхтэй ажиллаж, нөгөө хэсэг нь идэвхгүй хөндлөнгөөс харж өнгөрөх нь. Олуулаа олон асуудлыг шийдвэрлэхээс ганцаараа нэг ажилд төвлөрөх нь илүү үр дүнтэй. Таны бусадтай харилцах харилцаа өнөөдөр тийм ч үр дүнтэй байхгүй бололтой. Хэдий хэцүү байх боловч өөрийн бодлоо зөв ч бай буруу ч бай хамгаалж үлдэх хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Хууран мэхлэлт, хов жив, мөрдлөгтэй холбоотой туйлын таагүй өдөр. Хүлээн авах мэдээ нь хувийн амьдралд тань их хэмжээний сайхан өөрчлөлтүүдийг хөтөлж дагуулсаар ирнэ. Дэргэд ирсэн боломжийг бүү алд. Ойрын үеийн үйл явдлууд таны хүссэнээр өрнөхгүй бололтой. Харамсалтай нь түүний явцад та нөлөөлж чадахгүй. Үйл явдлын өрнөлд оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ихэнх таагүй явдлууд өөрөө аажимдаа арилах бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш