logo
Баярын өдрүүдээр ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Баярын өдрүүдээр ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь

2016/02/03

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ:

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.  

"Оргил" худалдааны төв: хоёрдугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • ОРГИЛ-МАН,   ОРГИЛ-НАЛАЙХ:                 09:00-22:00-БҮХ ӨДӨР
  • ОРГИЛ-ХОРООЛОЛ,   ОРГИЛ-АМГАЛАН:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР
  • ОРГИЛ-ШИЛТГЭЭН,   ОРГИЛ-ЭНКАНТО:    09:00-23:00 -БҮХ ӨДӨР

Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь:

  •  Битүүний өдөр:       хоёрдугаар сарын 08-нд 09:00-22:00
  •  Шинийн 1-ны өдөр: хоёрдугаар сарын 09-нд Бүх салбар амарна
  •  Шинийн 2-ны өдөр: хоёрдугаар сарын 10-нд 11:00-22:00
  •  Шинийн 3-ны өдөр: Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:

  • “Нарантуул”  худалдааны  төв  хоёрдугаар сарын 08-нд 10.00-19.00  цагт  ажиллаж, хоёрдугаар сарын 09–с  эхлэн хоёрдугаар сарын 18–ныг дуустал  амарна. хоёрдугаар сарын  сарын 19–с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.
  • “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  хоёрдугаар сарын 09-с хоёрдугаар сарын 12–ныг дуустал амарна. хоёрдугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 
  • “Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу хоёрдугаар сарын сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-12-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.  
  • “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд хоёрдугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын сарын 09-16-ныг дуустал амраад, хоёрдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 09-14–нийг дуустал  амраад, хоёрдугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд хоёрдугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11–нд  амраад, хоёрдугаар сарын  12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ:

  • Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 08–нд  бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт  ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11–нд амраад, хоёрдугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үсчин, гоо  сайхны  үйлчилгээний газрууд  хоёрдугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00  цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын  09, 10, 11–нд  амарна. хоёрдугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
  • Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 08–нд  09.00-19.00  цаг хүртэл  ажиллаж, хоёрдугаар сарын 09, 10, 11-нд амарна. хоёрдугаар сарын 12–с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана. 

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ:

  • Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
  • Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.  

ЦАХИЛГААН ХАНГАМЖ:

  • Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  -  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.  

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш