Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Дүүргүүд дараах байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үүнд:
Дүүргүүд дараах байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үүнд:
- Баянзүрх дүүрэг - Тэнгэр бөөний төв
- Сүхбаатар дүүрэг - Цэрэндоржийн гудамж, Улаанбаатар их дэлгүүрийн 1 давхарт
- Чингэлтэй дүүрэг - Тусгаар тогтнолын талбай
- Баянгол дүүрэг - UB палас, МҮЭСТО, Апекс худалдааны төв, Хархорин худалдааны төвийн зүүн талд
- Хан-Уул дүүрэг - Хом плаза, Мишээл экспо төв
- Сонгинохайрхан дүүрэг - Сувдан худалдааны төв, Драгон төв, Гүнгэрвээ худалдааны төв