logo
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сайшаалаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сайшаалаа

2016/02/05

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн удирдлагуудтай уулзаж төвийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа.

Тэрээр тус төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах зорилгоор орон нутгийн байгаль орчны газруудтай холбогдож зөвшөөрөлгүй болон хулгайгаар агнасан ан амьтдыг үзмэр болгох саналыг дэмжсэн бөгөөд боломж бололцоо, тоног төхөөрөмжөө ашиглан “Эко FM”-тэй болж олон нийтэд экологийн боловсрол олгох  саналыг ч мөн сайшаалаа.

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” нь БОНХАЖЯ-наас гарсан бодлого, шийдвэрийг олон нийтэд түгээх, экологийн боловсрол олгох зэрэг нийгэмд чиглэсэн ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш