logo
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

2016/02/15

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн Баасан гарагт Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах эдгээр Зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээнүүд бөгөөд хуулийн төслүүдийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн ямарваа сөрөг үр дагавар гарахгүй аж.

Хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш