logo
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа

2016/02/15

УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хоёрдугаар сарын 26-ны өдрүүдэд зарлан хуралдуулаар заажээ.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш