АН-д мэндэлсэн МОАН фракц хүчирхэгжиж байна гэсэн мэдээлэл улстөрд хамгийн анхаарал татсан сэдэв боллоо. УИХ-ын гишүүн Г.Батхүү, А.Бакей нар АН-ыг фракцгүй нам болгох санаачлага гаргаж, үүнийг нь намын дарга нь дэмжиж байгаагаа мэдэгдсэн цаг хугацаа саяхных. Гэвч фракцын “зовлон”-гоосоо салж ядаж байгаа АН дахин шинэ фракцтай болно гэсэн бор шувуу хаа сайгүй жиргэж эхэлжээ.
Өнгөц харахад, бас үргэлж фракцын ашиг сонирхлоор албан тушаалд хүрсээр ирэгсдийн дүгнэснээр МОАН санаачлага “фракц” байж мэднэ. Харин АН-ын жирийн гишүүд энэ үйл явцыг огт өөр өнцгөөс харж байна. Өөрөөр хэлбэл, АН хэсэг бусаг олон фракцын эрх ашигт хуваагдах биш харин нэгэн зорилгод чиглэсэн МОАН санаачлагад нэгдсэнээр нэг цул болох нь гэсэн хүлээлт үүсчээ.
Улстөрийн намын нэр хүнд олон нийтийн дунд унасан, олон нийт намуудыг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэж хардаг болсон энэ үед фракц, бүлэглэлийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж, нэгдэж ажиллаж чаддаг улстөрийн хүчин үгүйлэгдэж байгаа. Тиймээс өнөөгийн улстөрийн намын төлөвшилд ус угаар шиг хэрэгтэй байгаа МОАН санаачлагыг УИХ-ын гишүүн Г.Батхүү санаачилж, үүнд нь АН-ын эрүүл саруул улстөрч гэгддэг А.Бакей, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар анхдагч болж нэгдсэнийг улстөр дэх онцлох үйл явц гэж харахаас аргагүй. Жинхэнэ гишүүдээ сонсдог, ардчилсан үнэт зүйлээ хамгаалж чаддаг, боловсон хүчний шинэ бодлого хөтөлбөр дэвшүүлж байгаа Монголын ардчиллын нэгдэлтэй АН-ын бүх фракцууд хамтарч ажиллах нь нээлттэй гэнэ.
Б.Наран