logo
Сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээн болно

Сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээн болно

2016/02/17
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар  өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр энэхүү тэмцээнийг 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай явуулах бүх үндсийг хангах, мөн түүнчлэн «КЭС – БАСКЕТ» Сургуулийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцов.
 
Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт охид, хөвгүүдийн 6413 багийн 81158 сурагч оролцсон байна.
 
Дашрамд дуулгахад энэхүү 7 дахь удаагийн “Сурагчдын лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээний 3 насны ангилалын багуудын зөрлөг, хүрэл, алтан медалийн төлөөх тоглолт, шилдэг сурагдын "Мөрөөдөл" баг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн Алтан Дорнод "Алтайн лидер" багтай халз тоглолт, "Кэс-Баскет" сурагчдын лиг фэйсбүүк группын "LIKE"-ны 5 ялагч, түрүүлэх багуудыг таах тааварт уралдааны ялагчийг тодруулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд 2016 оны 02 дугаар сарын 18-ны 08:30 - 17:00 цагийн хооронд “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгуулна гэж Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш