logo
Хан-Уул дүүргийн 13-р хороонд ахуйн үйлчилгээний цогцолбор барина

Хан-Уул дүүргийн 13-р хороонд ахуйн үйлчилгээний цогцолбор барина

2016/02/19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.

Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай болов ч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн үйчилгээний цогцолбор барих ажлыг 2015 онд нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан НИТХ-аас баталжээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0,03 га газарт “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төслийг Концессоор хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш