logo
Өнөөдрийн зурхай /2016.02.22/

Өнөөдрийн зурхай /2016.02.22/

2016/02/22

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 15. Сумъяа гараг.  Их морь одтой, 9 улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. 

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хайр дурлалын хувьд маш хүнд өдөр. Сэтгэлийн хөдлөл дээд хэмжээндээ хүрнэ. Салалт хагацал, түр зуурын салалт болзошгүй. Гэр бүлийн харьцаа тогтворгүй байна. Хэрэв таныг хэн нэгэн залхааж байвал түр зуур түүнээс холд. Ингэвэл уур амьсгал таатай байдлаар өөрчлөгдөх болно. Энэ өдөр нь ямар нэгэн шинэ нээлт хийх болон шинэ зүйлийг зохион бүтээхэд тааламжтай байх болно. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа маш сайхан, бас тэгээд халуун дулаан байх болно.


Үхэр (4/20-5/20)

Цаашид тус дэм болох хэд хэдэн шинэ хүмүүстэй танилцана. Ямарваа нэгэн үүрэг гүйцэтгэж чадах чадвар, өөрийн зорилгодоо бусдыг татан оролцуулах нөлөөлөл тань амжилт авчирна. Харин таны үйлдлүүд үйл явдлыг бодитоор үнэлж дүгнэсэн байх ёстой. Таныг ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлд орсон үед тусалж байсан найз нөхдөө бүү март. Одоо тэдэндээ хариуг нь барих цаг иржээ.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр танд од гаригийн эрхшээл ивээх болно. Та шударга бай. Хийсэн ажлаа дундаас нь битгий хаяарай, ажил хэрэгтээ нягт нямбай анхааралтай хандаарай. Таныг найз нөхөд чинь уруу татна. Тиймээс та ухаантай байгаарай. Гэрээсээ битгий хол яв. Оройн цагаар гадуур явсны хэрэггүй. Ялангуяа шөнө үдэш гэрээсээ бүү гар. Сайн амарч авах хэрэгтэй. Амралтаа авахыг бод. Нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болно. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сарын сүүлээр таныг маш олон тооны баяр наадам, болзоо хүлээж байна. Та баярлан цэнгэж, язгууртны хэв маягаар амьдарна. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр оны эцсээр та томоохон амжилтад хүрнэ. Мөн өөрийнхөө авьяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Настай аав ээжийгээ мартаж болохгүй, тэд таны тусламжийг хүлээж байна.


Арслан (7/23-8/22)   

Идэвхгүй, үлбэгэр бүх зүйлд хайнга болно. Хоол ундаа тохируул, таны бие махбодын хамгийн эмзэг хэсэг нь дотоод шүүрлийн булчирхай тул ямар ч байдлаар өлсөж хэрхэвч болохгүй. Дэглэм барьдаг энэ ордныхон өөрчлөлт хийхээр шийдэж, хоол сойхын оронд дасгал хийхийг илүүд үзэх болно. Биеийн тамирын клубт бүртгүүлж, эрүүл мэнд бие галбираа хамгаалах талаар мэдлэгээ сайжруул.


Охин (8/23-9/22)   

Хайр дурлалын асуудалд эргэлт гаргаж чадахыг од эрхэс зааж байна. Бэлгийн амьдрал идэвхтэй байна. Эмэгтэйчүүд маш дур булаам байна. Хэрвээ та айлд зочлох урилга хүлээн авбал эргэлзэлгүй зөвшөөр. Багахан бухимдлын дараа бүх зүйл байрандаа орно. Хатгалгаа хүндэрч зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх бололтой. бичиг баримтыг хугацаанд нь хийх хэрэгтэй болно. Санхүүгийн болон хуулийн асуудлуудыг санаж, бухимдалд орох хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Гэр бүл болоход хамгийн таатай өдрүүдийн нэг. Таныг ойлгодог танд санаа тавьдаг, амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Ажил хэргийн түншлэл мөн азтай байна. Сонголтдоо бүү эргэлз. Гэрээ хэлцэлд зоригтойгоор гарын үсэг зур.


Хилэнц (10/23-11/21)   

Урьдынхаас илүү биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр та үүссэн нөхцөл байдлыг дахин үнэлж цэгнэж чадах болно. Та бага зэрэг өвчлөх магадлалтай. Биеийн хүчний хүнд ажил хийхгүй байхыг зөвлөж байна. Найз нөхөд гэр бүлийнхнийхээ дунд та биеэ чөлөөтэй авч явж чадах болно. Харин хэн нэгний тавьсан занганд орохгүйгээр бусадтай харьцах харьцаандаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Нум (11/22-12/21)   

Задлан шинжилж, шүүмжлэх чадвар өндөр өдөр. Нэг талаас болгоомжлол, нөгөө талаас хэрэгт дурлах байдал давамгайлна. Бусдын бүтэлгүйтэл алдааг өөртөө бүү нялзаа. Бусдыг шүүж, алдааг нь тодруулан авч хэлэлцэж зарлах нь зохимжгүй. Асуудлыг хүндрүүлж өөртөө түвэг тарихгүйн тулд даруу бай.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр ололт амжилт өөд тэмүүлэх болно. Түүнчлэн тэд хөгжилдөн цэнгэж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх бололтой. Сексийн харилцаа харилцан сэтгэл ханамжтай байдал, амжилт авч ирнэ. Хичнээн их хүч хөдөлмөр, сэтгэл зараад ч таны хүчин чармайлт талаар өнгөрөх болно тиймээс боломжтой цагийг хүлээ. Тусламж хүлээгээгүй хүмүүсээс гэнэт гap сунгах, таны байдлыг ойлгох хандлага бий болно. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ ширүүхэн маргалдаж болзошгүй байна.


Хумх (1/20-2/18)   

Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр. Хайр дурлал бол цаашдын өсөн дэвжихэд хамгийн шаардлагатай зүйл юм. Хэрэв таны төлөвлөгөөнд гайхшируулсан мөн эрэлт хэрэгцээтэй зүйлс багтаж байгаа бол өөрийн үйл ажиллагаандаа оруул, энэ нь нөлөө бүхий түншийн анхааралд өртөнө. Харилцаа тань үр дүнгээ өгнө. Хайр дурлалгүй бол танд далавч ургахгүй. Эрч хүч буурна.


Загас (2/19-3/20)

Ачаалалтай өдөр. Хэрвээ та нөхцөл байдлыг зөв дүгнэж, өөрийн зөв гэдэгт эргэн тойрныхныгоо итгүүлж чадвал таны амжилт баталгаажна. Гэхдээ хүч хэрэглэхээс зайлсхий. Таны уян зөөлөн төрх, нямбай дипломатч чанар амжилтад хүргэнэ. Харин өөрийн хийх гэж хүссэн зүйлээ хэний ч үл оролцоотой хийхийгтанд зөвлөж байна. Таны юу хийхийг тархи чинь хэлж өгнө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш