logo
Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг зөвшөөрөв

Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг зөвшөөрөв

2011/10/15
Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар Монголын Ногоон намын ээлжит бус их хурлаас намын дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч бүртгэжээ. Монголын Ногоон намын удирдлага, гишүүд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Бага хурлаа хийж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна. Харин есдүгээр сарын 5-ны өдөр Дээд шүүхэд материалаа хүргүүлжээ. Дүрмийн өөрчлөлтийг бүртгэх хуралд тус намын дарга С.Маам, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Ногоон намын хуулийн зөвлөх О.Баасанхүү нар хүрэлцэн иржээ. Харин шүүгчээр Ц.Амарсайхан, н.Тунгалаг, н.Бямбаа нар оролцсон байна.
Г.Ананд
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш