Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамдын Улс төрийн газруудын гурван талын ээлжит зөвлөлдөх уулзалт 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатарт болов. Уулзалтын үед гурван талын харилцааны асуудлыг хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дүгнэн, хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар ярилцав. Улсууд хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байгаа хоёр талын харилцаа нь гурван талын хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг талууд тэмдэглээд, гурван талын харилцааг хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлд өргөжүүлэхээр тохиров.