Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 17. Буд. Харцага одтой, 7 улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эмэгтэйчүүд найдвартай ивээн тэтгэгч, эсвэл амьдралдаа ханийг олох бололтой. Хүлээх хандлагатай ба харьцангуй тайван өнгөрнө. Сэтгэл санааны байдал нь жирийн илрэлээс гарахгүй. Өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд өөрийн бүх ялдам чанараа хэрэглэх хэрэгтэй болно. Шинэ ивээн тэтгэгч, түншүүд хүсэж буй зүйлийнхээ тэн хагасыг хэрэгжүүлэхэд туслах болно. Таатай мөчийг алдалгүй ажил дээр буй болсон асуудлыг шийдвэрлэхийг хичээ.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр энэ жилийн хамгийн тайлбарлах боломжгүй өдөр тохионо. Учир нь янз бүрийн эрсдэл таныг дагаад байна. Үүнээс яаж хэрхэн сэргийлэх талаар өөрөө бодох хэрэгтэй бөгөөд одод танд зүгээр л гэртээ ном уншиж өнгөрөөхийг зөвлөж байна. Харин оройдоо байдал эсрэгээрээ эргэж найз нөхөд чинь зоогт урих болно. Гэр орон, албан тасалгааныхаа цахилгааны утсыг шалгаж нэг үзээрэй эрсдэл гарахад ойрхон байгаа юм биш байгаа.
Хамтатгах (5/21-6/21)
Хамт олны ажил хурал цуглаан хийхэд таатай. Өөрийн санаа зовоож буй асуудалд эргэн тойрныхныгоо татан оролцуулах боломжийг од эрхэс танд олгож байна. Ажилд ор. Юм худалдах, худалдан авахад гэрээ хэлцэл байгуулахад таатай. Өөрийн үзэл бодлыг бусдад бүү тулга.
Мэлхий (6/22-7/22)
Энэ ордныхны сонирхол өнөөдөр ажил хэргийн амжилт, нийгмийн байр суурьтай холбоотой байх болно. Та өөрийн нөхдийн ажил хэргийг цэцэглүүлэхэд тусалж чадна. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана. Эмэгтэй энэ ордыхон өөрийн сонирхлоосоо болоод хамтрагчтайгаа муудалцана. Эрчүүдийн хувьд өөрийн дагуулдаа бүрэн итгээрэй. Учир нь хосуудын маргааны ихэнх хувийг та өөрөөсөө болж байгааг бүү март.
Арслан (7/23-8/22)
Энэ өдөр өвчин тусвал хурц, удаан үргэлжилж, шинж тэмдэг нь ил тодорхой байна. Дурын ажил эхлүүлэхэд, гэр бүлийнхэнтэйгээ харьцахад таатай өдөр байна. Хуучны алдаагаа засах мөн чухал асуудлуудыг шийдвэрлэнэ. Шинэ хүнтэй танилцах эсвэл романтик болзоонд явна. Өөрийн шийдвэртэй эргэлзэж мөн баримтад дээр тулгуурлан амжилт гаргана. Өөрийн зорилгоо бат болгох мөн илүү зүй уруу бүү шуна эс тэгвээс ойр дотнынхон эсвэл гэр бүлийнхэн тань эсэргүүцэх болно. Та хэдий их ажиллана, төдий чинээ эмзэг болно. Өнөөдөр шингэн сайтар уу, арьс эмзэг болж харшил мөөгөнцрийн өвчин тусч болзошгүй
Охин (8/23-9/22)
Энэ өдөр таны амьдралын эрч хүч бага зэрэг дээшлэх хандлагатай байна. Гэхдээ гэнэтийн таагүй мэдээ эсвэл дотнын хүний тань алсыг хараагүй болчимгүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Дээвэр, өндөрлөг газар зүүдэлбэл мөнгөө алдахын ёр. Хааяа хааяа чиний бүтээлч болон зөн совингийн урсгал чинь хаагдана. Яг энэ үед сэтгэлийн хөдөлгөөн дургүйцлээ бүү гарга.
Жинлүүр (9/23-10/22)
Бие эрхтэн, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Харамсалтай нь хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа нэг мөсөн таслахад хүргэж болзошгүйг анхааруулъя. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Өөрийн амьдралаа тооцоолж, урагшлах замыг сонгосон үед тань хөгжил дэвшил ирэх болно. Энэ удаа хөндлөнгөөс оролцогчид танд их тус болно. Та ярьснаасаа илүүтэйгээр сонссоноо хийж бүтээж чадна.
Хилэнц (10/23-11/21)
Мэдээлэлд анхаарлаа хандуул. Зарим нэг мэдээллүүд маш ашигтай байж ирээдүйд таны өрсөлдөгчдийн эсрэг үр ашигтай зэвсэг болно. Аливаа муу мэдээ болон маргааныг эвээр шийдвэрлэхийг хичээ. Хүүхэд хөгшид дархлаагаа сулрахаас сэргийлж хоол хүнсэндээ анхаар. Ихэнх нь эрүүл мэнддээ санаа зовох шаардлагагүй, яг л төмрөөр хийгдсэн мэт бат бөх байх болно. Харин энэ ордны хүүхдүүд өнөөдөр өндөр дээр тоглохгүй байхыг анхааруулж байна.
Нум (11/22-12/21)
Уран бүтээлч хувь хүмүүст таатай өдөр. Тэд шийдвэр түргэн гаргаж чадна. Олонхи нь урьдчилан таамаглахын аргагүйй байдалтай байна. Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөнгө түргэн орж гарна. Хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий бүү үр. Танд тохиосон аз удаан байна гэж байхгүй тул олдсон зүйлийг бага гэж гололгүй сэтгэлдээ сайн сайхан зүйлийг бодож хүлээн ав.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр итгэж явдаг дотны хүмүүстээ урам хугарах эсвэл ажлын үр дүнд гутарч, сэтгэлээр унах бололтой. Арилжаа наймааны ямар ч үйл ажиллагаа эсвэл ажил хэргийн уулзалт бүтэлгүйтлээр дуусах төлөвтэй. Ажил дээр болон эд зүйлс худалдан авахдаа туйлын анхааралтай бай. Таныг хуурч магадгүй байна. Энэ өдөр эмчид очихгүй байсан нь дээр.
Хумх (1/20-2/18)
Аз жаргалтай өдөр. Ажил мэргэжил хайр дурлал амжилттай. Долоо хоногийн дундуур шинэ сэтгэгдэл төрнө. Амжилт таны ирээдүйг хурц гэрлээрээ гэрэлтүүлэх болно. Та зөвхөн удирдаад зогсохгүй хайрлах ёстой. Энэ орныхон гадаад нөлөөнд илүү их авхаалжтай байж өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн сэтгэл зовонгуй байх болно. Тэд ямар ч нөхцөл байдалд зохицож чадах болно.
Загас (2/19-3/20)
Хоёрдмол өдөр. Энэ ордныхон бусдын бодож олсон шинэ ажил хэрэгт урам зоригтойгоор дайран орох боловч хэсэг хугацааны дараа өдөр тутмын хэвийн ажилдаа шилжинэ. Та хатуу сонголт хийж сур. Та нэг бол юу хүсч байгаадаа шууд хүрнэ. Эсвэл сайхан амьдралын тухай удаан мартах болно. Найз нөхөд хамаатан садангийнхаа тусламжтайгаар ашиг олж магадгүй. Таатай гэнэтийн бэлэг авна. Хувийн амьдралдаа завсарлага авах, бүтээн байгуулахад таатай. Гагцхүү эрүүл мэндэд таагүй үйл явдал тохионо. Од гараг дуу шуугиантай компани ажлын ширээнээс хол байхыг зөвлөж байна.