logo
Doberman Pinscher нохойны тухай

Doberman Pinscher нохойны тухай

2016/02/26

Doberman Pinscher нь 19-р зууны сүүлээр Германд хамгаалалтын нохойгоор хөгжүүлэгдсэн байна. Түүний нарийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Rottweiler, хар болон бор шаргал терриер, German Pinscher-үүдийн дундаас бий болсон гэж үздэг. Гөлгөр үс, спортлог бие, өвөрмөц тайрсан чих, сүүл нь Doberman Pinscher-ийг язгууртан шиг харагдуулдаг. Түүний өндөр эрч хүчтэй, ухаалаг байдал нь цагдаа, цэргийн ажиллагаа, нохойны спорт болон гэр бүлийн хамгаалагч, найз байхад тохиромжтой.

19-р зууны сүүлээр Doberman Pinscher нь гарч ирснээр нохойны ертөнцөд шинэ хүүхэд мэндэлсэн үзэгдэл бий болж, өнөөдөр хамгийн нийтлэг нохойнуудын нэг болсон байна. Түүний дүр төрх нь гоёмсог, спортлог стильтэй. Dobie Нь түүнчлэн ухаалаг, сэрэмжтэй, үнэнч.

Dobie нь догшин ширүүнээрээ алдартай. Түүнийг танихгүй мэдэхгүй хүмүүс түүнийг догшин, зэрлэг гэдэг. Тиймээ , тэр догшин ширүүн хамгаалагч, гэхдээ ихэвчлэн зөөлөн, сонор сэрэмжтэй, хайраар дүүрэн. Тэрээр асуудлыг эрж хайдаггүй ч хэрвээ аюулыг мэдэрэх юм бол гэр бүлээ хамгаалахын тулд аймшигтай болдог.

Doberman Pinscher нь гэр бүлийн нэг гишүүн байх сонирхолтой. Өөрийн хайртай хүмүүстэй ойр байх дуртай. Өөрийн гэр бүлийн хүүхдүүд, найзууд, танил болсон зочидтой итгэж болохуйц ханддаг.

Тэдний эерэг чадварууд нь илүү ч тэд хүн болгонд зөв тохирох үүлдр биш юм. Тэр том бөгөөд 27,2- 36,2 кг жинтэй, биеийн болон оюуны маш өндөр идэвхтэй. Түүнд маш их дасгал хөдөлгөөн хэрэгтэй.

Түүнийг оюуныг уйдаахгүй тул хангалттай их оюуны ажилууд хэрэгтэй. Түүнд түүнийг зөв нийгэмшүүлж, сургахад цаг гаргаж чадах, түүнийг өдөр бүр завгүй байлгаж чадах, хүчтэй эзэн, сүргийн удирдагч хэрэгтэй. Илүү залхуу хүмүүст нилээн хүнд даалгавар байх болно.

Doberman Pinscher-ийн одоогийн дүр төрх нь сүүлийн хэдэн жилүүдээс илүү нарийн, гөлгөр болсон. Үүлдр эрхлэгчид тэднийг зан чанарын хувьд Германы өмнөх үеүүдээс бага зэрэг зөөлөрсөн гэдэг боловч, одоо ч гайхалтай хамгаалагч хэвээрээ.

Анхнаасаас тэднийг чихийг нь илүү дуу хүлээн авах чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд тайрч сүүлийг нь илүү гоёмсог харагдуулахын тулд тайрч заншсан байна. 

Сайн гаршуулж зөв нийгэмшүүлсэн Dobie нь гайхалтай гэрийн тэжээвэр, хамтрагч, бусад нохой тэжээдэг гэр бүлүүдэд тохирдог, хүүхдэд зөөлөн, үнэнч гэр бүлийн гишүүн болдог.

Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш